УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.02.10

Малчдын гар дээрх бууг хураана

2013 оны байдлаар монгол улсын хэмжээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд 46982 галт зэвсэг бүртгэгджээ.

Энэ тоо хэтэрхий их байна хэмээн үзсэн учир засгийн газраас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна. Хууль батлагдвал малчдын гар дээр байгаа буу бүгд хураагдах нээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэг ээлжээр, хагас автомат, байлдааны зориулалтын зэвсэглэлийг хэрхэн яах вэ гэдэг асуудал орж ирж байна. өнөөдөр монгол улсад тэр дундаа хөдөө орон нутаг малчдын гар дээр байгаа буу зэвсэг энэ хуулийн төсөлтэй холбоотой нилээн анхаарал татаж байгаа. Хуулиар малчдын гар дээр байгаа ээлжээр бууддаг таваас дээш сумаар цэнэглэгддэг буунууд хураагдах юм. Монгол орны онцлогийг ойлгох хэрэгтэй. Малчид маань өөрийн хөрөнгө болсон малаа гэнэтийн халдлагаас хамгаалах асуудал гарч ирдэг.

Иргэд аж ахуй нэгжийн өмчлөлд байгаа галт зэвсгийн татварыг ойролцоогоор жилд 4000 төгрөг байсныг 10-35 мянган төгрөг болгож ялгамжтай тогтоохоор зааж байна.

Галт зэвсэг оруулж ирэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг ч нэг нь борлуулах эрхтэй байдаг. Үүнээс болоод худалдаалах үйл ажиллагааны хяналт алдагдаж сумны худалдаа мөн хяналтгүй болсон гэгдэж байна.