Асуулгын хариуд сэтгэл дундуур үлддэг гэв
2011.04.18

Асуулгын хариуд сэтгэл дундуур үлддэг гэв

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хэрэгжилттэй холбогдуулан тавьсан асуулгын хариуг сонсож дууслаа. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуралдааныг дүгнэж хэлсэн үгэндээ “Долоо хоног бүрийн баасан гаригийн үдээс хойшхи хуралдааны Засгийн газрын цагийг үр дүнтэй болгож, гишүүд тавьсан асуултдаа бүрэн дүүрэн хариулт авдаг болмоор байна. Өнөөдрийн хуралдаанд холбогдох сайдууд байхгүйгээс хөрөнгө мөнгөтэй холбоотой олон асуултад УИХ-ын гишүүд хариулт авч чадсангүй.


Гэтэл Хүний хөгжил сангийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор маш олон зүйл яригдлаа. Ахмадууд Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгох нэг сая төгрөгийг бэлнээр авч, зээлээ төлөх сонирхолтой байна. Нөгөө талаас Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн зарим хэлбэрийг өөрчилж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд зарцуулж болох арга байна. Энэ бүх асуудлыг судлах шаардлагатай байгаа тул ажлын хэсэг байгуулж өгвөл сайн байна” гэсэн хүсэлтийг хуралдаан даргалагчид тавилаа. УИХ-ын дэд дарга Н.Энхболд “УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар холбогдох байнгын хороодод чиглэл өгч, гишүүдээс гаргасан саналыг судалдаг журамтай. Улмаар асуудлаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулдаг. Энэ дагуу явна. Гэхдээ Засгийн газрын зүгээс санаачлага гаргаад, гишүүдийн гаргасан саналын дагуу судалгаа хийгээд, Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгийн хэлбэрийг өөрчлөөд хэрэгжүүлээд явах бололцоо бас нээлттэй байгаа шүү” гэсэн юм.

Мөн асуулгын цагийг үр дүнтэй болгох шаардлага байгааг онцоллоо. Асуулга бүрээс гишүүд сэтгэл дундуур үлддэг. Цаг хугацаа зарцуулаад чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүд оролцсон байдаг. Цаашид асуулгын цагийг үр дүнтэй болгох талд Засгийн газар анхаарах хэрэгтэй байна” гэсэн саналыг ч илэрхийлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.