A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

Н.Норов: “Цөм аюултай” гэвэл бид дэлхийн хөгжлөөс хоцорно
Н.Норов: “Цөм аюултай” гэвэл бид дэлхийн хөгжлөөс хоцорно
МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, профессор Н.Норов
2014.02.12

Н.Норов: “Цөм аюултай” гэвэл бид дэлхийн хөгжлөөс хоцорно

Монголчууд бидэнд хол хөндий, нарийн шинжлэх ухаан мэт  байсан  цөмийн энергийн салбар  өнөөдөр халуун сэдэв болжээ.  Өвөг дээдсийн үлдээсэн баялаг зэс, алтаар хэмжигдээд зогсохгүй,  ураны нөөцөөрөө ч дэлхийд тэргүүлэх болсныг манайд охин компани “Кожеговь” нь хайгуулын ажиллагаа явуулж буй Францын “Арева” групп олон улсад зарласан. 

Тиймээс ч бид  байгалийн баялаг, эрдсээрээ олон улсын анхаарлыг татаж байна.   Эдүгээ ураны үүцээ задлах уу, нөөцлөх үү гэдэг дээр мэтгэлцэж эхэллээ. Төр засаг Цөмийн энергийн газрын үйл ажиллагаанд анхаарч, “Мон-Атом” төрийн өмчит компанийг ч байгууллаа.  Харин иргэний хөдөлгөөнийхөн   цацрагаас болж  мал үхэж байна хэмээн ураны хайгуул хийхийг эсэргүүцэж байгаа.

Ер  нь атомын станц, цөмийн хог хаягдал, уран, цацраг идэвхит бодис гээд цөмийн энергийн салбарын талаар амтай бүхэн  мэргэжил харгалзахгүй ярьж, бичиж  байна.  Тиймээс энэ асуудлаар МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн багш, профессор Н.Норовтой ярилцлаа.

 Уран бол цацрагийн хамгаалалтын хамгийн сайн материал

-Сүүлийн үед ураны хайгуултай холбоотойгоор Цөмийн энергийн салбар хүчтэй яригдах боллоо. Энэ салбарт бэлтгэгдсэн боловсон хүчин хэр байдаг вэ?

-Цөмийн шинжлэх ухааны чиглэлээр дотооддоо жилд 20 гаруй хүн төгсдөг. ОХУ-д жилд 10 хүн сургадаг. Түүнээс гадна Япон, Америк зэрэг орны дэлхийн тэргүүлэх их сургуулиудад магистр, докторын зэргээр 20 гаруй хүн сурч байна. Боловсон хүчний хувьд боломжийн.  Ураны уурхай ашиглана гэдэг чинь зөвхөн цөмийн биш биологийн, гидрогеологийн, байгаль орчны гээд олон салбарын хүн ураны уурхайд ажилладаг.

Үүнтэй адил Цөмийн цахилгаан станц ажиллуулахад ч цөмийн энергийн салбараас цөөхөн хүн л ажиллана, бусад цахилгаанчин, инженер гээд салбар салбарын хүмүүс ажилладаг. Бид ураныг олборлоход ч, цөмийн станц ажиллуулахад ч боловсон хүчний бодлогодоо анхаарах хэрэгтэй.  Тэр чиглэлд мэргэшүүлж, сургах хэрэгтэй.

-Уран  гэж юу вэ? Мэргэжлийн хүний хувьд та үүнийг тайлбарлахгүй юу.

-Уран нь байгалийн цацраг идэвхт элемент.  Уранаас гарах цацраг нь зөвхөн альфа бөөм юм.  Энэ альфа бөөм нь бичгийн цаасыг ч нэвтлэхгүй.  Тийм учраас бид ураны шар нунтаг үйлдвэрлэлээ гэхэд ердийн нимгэн саванд хийгээд бариад явна. Уран бол хүнд элемент учир нэвтрэх чадвар ихтэй гамма цацрагийн хамгаалалтын хамгийн сайн материал болдог.

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан-Уулд ураны хайгуулын ажиллагааны үеэр мал хордож үхсэн гэх мэдээлэл маргаан дагуулж байна. Хайгуулын шатанд ямар нэг сөрөг нөлөөлөл хэр илэрдэг вэ?

-Хайгуулын шатанд цацрагийн нөлөөлөл байхгүй. Дорноговь аймгийн Улаанбадрахад 100-120 метрийн гүнд байгаа ураны хүдрийг л судалж, хайж байгаа. Цацраг гэдэг бол альфа, бетта бөөм, гамма цацраг. Тэр гүнээс цацраг нэвтрэн арч ирнэ гэж байхгүй.  Олборлолтын үед хүдрийн биет дотор нь хүхрийн хүчлээр ураныг нь сонгон уусгаад авчихдаг. Гамма цацраг гаргадаг ураны задралын үүсдэг изотопууд нь хүдрийн биетдээ үлддэг.

Агаарын бохирдлыг Цөмийн эрчим хүчээр л шийднэ

-Ураныг олборлоход байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх бол?

- Уран бол хүдэрт 0,05 хувийн агуулалттай байна. Иймээс хүдрийн биетийн 0,05 хувийн ураныг гаргаж авахад газар доорх сөрөг нөлөөлөл байхгүй гэж болно.  Харин одоо ашиглаж байгаа бусад төрлийн ил, далд уурхай байгальд асар нь хохирол учруулж байна.  Нэг тонн нүүрс авахын тулд 3-4 тонн шороо ухаж, овоолог болон хийсч, газар нутаг, байгалийг бохирдуулж байгаа юм. Ил, далд уурхайд олборлолт явуулах үед гүний усны маш их алдагдал гарч байна.

Харин манайд Кожеговь компаний уран олборлох гэж буй Газар дор уусган олборлох технологиор уран олборлоход цооногийг өрөмдөөд, зөвхөн уранаа үйлдвэрлэлийн уусмалд уусган гаргаад ирж байна. Ураныг олборлосны дараа хүхрийн хүчлийн бага зэргийн уусмалыг дахин хүчжүүлж битүү циклээр дахин ашигладаг.  Газар дор уусган олборлох технологи нь ил, далд уурхайтай харьцуулахад байгаль орчинд ээлтэй технологи. Дэлхий дахинаар ураныг газар доор цооногоор уусгах аргыг байгальд экологид ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, цэвэр  технологи гэж хүлээн зөвшөөрдөг.

 Газар дор уусган олборлох технологи нь ил, далд уурхайтай харьцуулахад байгаль орчинд ээлтэй технологи.

Манай говийн ураны ордуудад энэ технологи тохирч байгаа нь бидний аз. Манайхан их нүүрстэй гэдэг шүү дээ.  Хоёр сая гаруй хүн амдаа хуваачихвал их л дээ. Гэхдээ дэлхийн нүүрсний  нөөцийн нэг хувьд нь ч  хүрэхгүй. Харин ураны нөөцөөрөө манай улс дэлхийн ураны нөөцийн таван хувийг эзэлдэг. Бид нүүрсээ ухаж байхаар уран олборлох нь ээлтэй. Байгаль орчин талаас нь харахад нүүрсний уурхай ухсан нүх, овоолсон шороо л үлдээж байна. Ураныг олборлох нь үүнээс эрс ялгаатай. Тэр дундаа говийнхонд бүүр их ач тустай.  Яагаад гэвэл говийнхонд маань ус их эрэлттэй байдаг.

Ураныг   олборлоход хүдрийн биетийн усыг битүү эргэлтээр ашигладаг зарцуулалт багатай.   Энэ бол Монголын говьд  зохисон технологи. Газар шороо ухахгүй, усыг бага зарцуулдаг. Бусад ил, далд уурхайнууд бол усыг шавхаж байгаа. Нөгөө талаар манай нүүрсээ боловсруулахгүй шатааснаас болоод Улаанбаатар хот маш их агаарын бохирдолтой байна. Энэ бохирдолтыг үүсгэж байгаа утаанд уран тодорхой хэмжээтэй агуулагдаж байна.

Дэлхийн дулаарлын асуудлыг шийдэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цөмийн эрчим хүч чухал үүрэгтэй болж байгаагаас гадна дэлхийн ойрын альтирнатив эрчим хүч болох устөрөгчийн эрчим хүчинд шаардагдах устөрөгчийг   нүүрснээс үйлдвэрлэх эх үүсвэр болж байна.

Ураны олборлох технологи нь ч нүүрснийхээс давуу. Тийм болохоор бид дэлхийн хөгжилтэй орнуудын технологийн хойноос хөөж гүйцэхэд олон арван жил шаардагдах учир угтаж хөл нийлэх хэрэгтэй. Манай улсын агаарын бохирдлын асуудал хоцрогдсон технологиосоо болж байгаа. Бид эрчим хүч, уул уурхайн асуудлаа зоригтой, цогцоор нь шийдэх ёстой. Энэ нь эдийн засгийн хувьд ч, улсын хөгжилд ч ашигтай бодлого. Түүнээс бус аймаг, сум бүр нүүрсний уурхайгаа тарвага шиг ухаад байж боломгүй байна.  Энэ нь эдийн засгийн болоод экологийн маш их хор хөнөөлтэй.

-Өмнө нь манай улсад оросууд Мардайн ордоос уран олборлож байсан. Тухайн үед үүнд хэрхэн хандаж байсан бол?

-1989 оноос“Дорнод” ил уурхайгаас ураны хүдрийг олборлож, цаашаа төмөр замаар гаргадаг байлаа. Хэдий хэмжээний уран олборлосон зэрэг тоо хэмжээ бүгд байдаг.  1997 оноос ил уурхайг ашиглахаа больсон. 1990-ээд оны үед тухайн нутгийн үхэр мал үхлээ гэж шуугиан дэгдэж байсан.  Тэгээд 1991 онд “Эрдэс”үйлдвэрийн удирдлагууд өөрсдийн онгоцоор манаай намуудын удирдлагууд болоод хэвлэл мэдээлэлийн сурвалжлагчдыг бүгдийг нь авч явж, уурхайгаа үзүүлсэн.

Тэнд хамгийн орчин үеийн технологи ашиглаж байлаа.  Жишээ нь, Мардай тосгоны бохир ус цэвэрлэх байгууламжийн  цагаан халаадтай ажилтнууд технологийн дагуу үйл ажиллагаа явуулж хамгийн сүүлд биологийн цэвэрлэгээ хийгээд гаргасан усаа стаканд хийж бидэнд амсуулж байв.

-Тэгвэл Дорноговь аймгийн Д.Норсүрэн гуайн мал юунаас болж хордсон юм бол?

-“Д.Норсүрэн гуайн мал ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоов”гэж лабораторийн шинжилгээнд үндэслэсэн мэргэжлийн 42 байгууллагын 104 мэргэжилтэн, эксперт оролцсон Ерөнхий сайдын 2013 оны 47-р захирамжаар байгуулсан ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гарсан. Уран бол өөрөө химийн элемент. Харин селениэс хордсон гэсэн дүгнэлт гарсан шүү дээ. Энэ ажлын хэсэгт Монголын урдаа барьдаг эрдэмтэд, малын эмч гээд бүхий л мэргэжилтнүүд оролцсон. Энд хийсэн шинжилгээгээ Өмнөд Солонгост баталгаажуулсан байдаг.

Манай Монголд цацраг үүсэх нөхцөл нь ч байхгүй, цацрагийн хордлого болох нөхцөл нь ч байхгүй юм. Саяхны “Зууны мэдээ” сонинд ураны хайгуултай холбоотойгоор надаас асуусан байдлаар ташаа бичсэн байна лээ. Нэгэн сэтгүүлч  “Хүн, амьтанд цацраг яаж нөлөөлдөг вэ” гэсэн  тайлбарыг надаас  авсан. Түүнээс бус Д.Норсүрэнгийн мал ураны цацрагаас болж үхсэн гэж би хэлээгүй. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг Д.Норсүрэнгийн хорогдсон 20 тугалыг цацрагийн нөлөөлөл байхгүй гэж дүгнэсэн.

Бид ердийн амьдралдаа ч бүгд цацрагийн нөлөөнд байдаг.  Байгалийн цацраг нь наран дээр явагдаж байгаа халуун цөмийн урвалаас, газрын хөрсөн доорх тори, ураны цацраг идэвхт бүлийн задралаас, амьсгалж байгаа агаараас гарна. Хэрвээ энэ нөлөөлөл байгаагүй бол бид амьдарч чадахгүй. Хүний хувьд цацрагийн норм буюу зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. Нормоос нь илүү давсан тохиолдолд цацрагийн нөлөөлөл илэрнэ. Тугалын асуудал дээр цацрагийн нөлөөл нь хүнд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин бага байсан.

Иргэний хөдөлгөөнийхөн асуудлыг харлуулах   гэж их хичээж байна

-Ураны олборлолтыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнийхний тэмцлийг та хэрхэн хардаг вэ?

-Иргэний хөдөлгөөнийхөн ч бай, төрийн байгууллагынхан ч бай бүгд л монголынхоо төлөө гэж байгаа. Цөм аюултай гэдэг айдас анх цөмийн энергийг цөмийн зэвсэг болгон ашигласнаас үүдэлтэй. Гэхдээ бидний олборлож байгаа уран цөмийн зэвсэг болгож ашиглагдахгүй.  Учир нь бид  байгалийн ураны баяжмал болох шар нунтаг гаргана. Цөмийн зэвсэг болгоход байгалийн ураны 0,7 хувийг эзлэх уран-235 изотопыг ураны изотоп баяжуулах үйлдвэрт 100 хувь хүртэл  баяжуулах шаардлагатай. Ийм ураны изотоп баяжуулах үйлдвэр маш цөөхөн цөмийн зэвсэгтэй хэдхэн оронд л байгаа шүү дээ.  

Иргэний хөдөлгөөнийхөн асуудлыг харлуулах   гэж их хичээж байна. Иргэний хөдөлгөөний жүжигчин мэргэжилтэй Ж.Ганбаатар нар телевизээр ярилцлагад орохдоо “Би хоёр охинтой. Гэтэл тэр Улаанбадрахаас хүргэнтэй болчихвол яах вэ?” гээд говьчуудыг доромжиллоо. Мэргэжлийн бус, бусдаас мөнгө аваад “хөдөлж” байгаа хүмүүс болохоор ярих юмаа олж ядаж байх шиг байна.  Би монгол хүн, тэр дундаа говийн хүн. Говийнхоо хүн ардыг ийнхүү доромжлуулж байхыг үзэн ядна. Чернобылийн цөмийн станцын ослоос хойших 30-иад жилд цөмийн станц бараг баригдсангүй.

Харин энэ хугацаанд  Дэлхийн тэргүүлэх компаниуд, Японых гэхэд л “Хитачи”, “Мицибуши”, Тошиба” байгалийн хуулиар аюулгүй ажиллагаа нь хангагдсан эрчим хүчний реакторуудыг зохион бүтээж байна. Ийм реакторуудын хүчин чадал, аюулгүй ажиллагаа нь тэнгэрийн заяатай бидэнд л зориулагдсан. Цөөхөн монголчууд бид энэ  боломжийг  олж харахгүйгээр хий муйхар сүсгээр “цөм аюултай” гэвэл  нь дэлхийн хөгжлөөс хоцорч заяа минь гомдох биздээ.

-Уранаа олборлож байгаа улс орнуудын хөгжил ямар түвшинд байна вэ?

- Манайх улсын ураны нөөц дэлхийн нөөцийн таван хувь учир ураны зах зээлийн үнэд нөлөөлөлж чадахгүй. Дэлхий дээр уран олборлож байгаа  Казахстан, Автрали, Канад улсууд их нөөцтэй учир дэлхийн зах зээлийг хангаж байна. Ер нь дэлхийн эрчим хүч  экологийн үнэмлэхүй цэвэр устөрөгчийн эрчим хүч рүү орж байна. Устөрөгчийн эрчим хүч гэж цөмийн станцын өндөр температуртай гелийн тусламжтай устөрөгч үйлдвэрлэх, хадгалах, дамжуулах, хэрэглэхийг хэлнэ. Өнөөдөр усыг задалж устөрөгч үйлдвэрлэхээс нүүрснээс устөрөгчийг үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай байна.

Бидэнд нүүрсний нөөц нь байна. Тиймээс бид Багануурынхаа нүүрсний уурхай дээр цөмийн станц барьж төвийн эрчим хүчний системийн цахилгааныг үйлдвэрлэж, нүүрснээс үйлдвэрлэсэн устөрөгчөөр Улаанбаатар хотын дулаан хангамжийг шийдэхээс гадна ойрын жилүүдэд бидний унах устөрөгчийн түлшний элементэй машиныг цэнэглэх сүлжээг хангана. Ер нь уран олборлосноор эрчим хүчний хангажийг шийдэх цөмийн станцын түлшний асуудал давхар шийдэгдэж байгаа юм. Миний дээр хэлснээр бид дэлхийн хөгжлийн хойноос хөөгөөд гүйцэхгүй, устөрөгчийн технологи дээр угтаж уулзах л хэрэгтэй.  Хөгжил бол итгэл дээр суурилдаг. Монголчууд бид хэт итгэлгүй байж боломгүй.

 Цөмийн дэлбэрэлт л болдоггүй юм бол цацрагаас хордох ямар ч нөхцөл байхгүй

-Та үүнийг судалсан мэргэжлийн хүний хувьд уран, бусад элементийн дунд байнга байдаг биз?

- Байнга байна. Уранаас гарах альфа бөөмөөс хамгаалахад түүний гадаргыг будах, нунтаг бол шилэнд хийхэд л хангалттай. Харин бусад цацрагийн үүсгүүрээс уранаар хамгаалалт хийнэ. Нөгөө талаар Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд  ураны хайгуул, олборлолтын үед байнга хяналт тавьж байдаг.

 -Цөмийн цахилгаан станц барихад хэдий хугацаа шаардагдах вэ? Өнөөдөр бид ураныг олборлож эхлээгүй байна шүү дээ.

-Цөмийн цахилгаан станц барихад 5-6 жил шаардагдана. Орчин үед техник хөгжсөн оронд 3-4 жилд барьдаг юм билээ.

-Цөмийн хаягдлыг оруулахаар гэрээ хийлээ гэж нэг хэсэг яригдсан. Цөмийн хаягдал оруулж ирэх нөхцөл манайд бүрдсэн үү?

- Цөмийн хаягдлыг шууд гэрээ хийгээд хаа дуртай газраа сонгоод хаячихдаг юм биш.

Хайгуул хийж, тодорхой байгууламж барьж байгаа. Геологи хайгуулд маш их хөрөнгө шаардагддаг. Тэр мөнгөнөөс нь авчих юмсан гэсэн хүсэл  манай зарим хүнд байх шиг байна. Нөгөө талаасаа хамгийн эмзэг асуудлыг нь хөндөж, олон нийтийг айлгах гэсэн хүмүүс байна.

Бид цөмийн хаягдлыг нь авъя гэхэд Америк нь  ч байна уу, Япон нь ч  цөмийн хаягдлаа шууд өгөхгүй. Учир нь байгууламжийг нь барьсан цагт л өгнө. Цацраг идэвхт хаягдал гэдгийг манайх цацраг идэвхтэй хог хаягдал гэж нэрлээд байна. Цацраг идэвхтэй хог хаягдал гэж ярихаар  пошиктой хог гэсэн ойлголт буугаад байгаа юм. Манай хөдөлгөөнийхөн энэ асуудлаар үндсэн мэдлэг нь байхгүйгээр монголчилж сэтгэж яриад байна. Монголын ураныг гадаадад гаргаад, түүнээс гарсан цацраг идэвхит хог байвал буцааж Монголд ирүүлдэг гэж хөдөлгөөнийхөн ярьдаг.   Тийм зүйл хэзээ ч байхгүй. Учир нь Монголоос хуулиараа шар нунтаг л экспортлох боломжтой.

Ураны шар нунтаг нь байгалийн түүхий эд. Үүнээс ямар ч хог гарахгүй. Тиймээс хог буцааж авах ойлголт байхгүй. Шар нунтгийг цөмийн түлш үйлдвэрлэдэг улсад аваачиж цөмийн түлш үйлдвэрлээд, дахиад өөр орон дахь цөмийн цахилгаан станцад нийлүүлнэ. Цөмийн цахилгаан станцаас 4 хувийн хог гарахыг цөмийн түлш үйлдвэрлэдэг өндөр хөгжилтэй орон л буцааж авах үүрэгтэй. Түүнээс биш шар нунтаг үйлдвэрлэгч оронд ирэхгүй.

-Ер нь ямар тохиолдолд ураны цацрагаас хордох вэ? 

- Уран-235 изотопоор хийгдсэн цөмийн зэвсгийн дэлбэрэлт ийн үед л хордоно. Ураныг газар доор уусган авах технологи хэрэглэх үед цацрагийн нөлөөлөл байхгүй гэж болно. Харин байгаль орчны хяналт, ялангуяа газрын доорх усны бохирдолтын хяналтыг сайн хийх нь чухал.

-Манайд хайгуулын ажиллагаа явуулж байгаа “Арева” компани ураныг нь олборлож аваад, нутаг буцах вий гэсэн хардлага, болгоомжлол  иргэдийн дунд байна л даа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-“Арева” компани бол дэлхийн хүн амын гурваны хоёрыг хамгийн цэвэр, хамгийн хямд эрчим хүчээр хангана гэсэн үндсэн  зорилготой. Өнөөдөр бидэнд цэвэр, хямд эрчим хүч хэрэгтэй байгаа. Иймээс л бидний зорилго нэг байна. Гадаадын компаниуд ураны хайгуулд эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж, бидэнд баялаг бий болгож байна. Монголын талаас “Монатом”, Японы талаас “Мицибуши” компанитай хамтран “Арева” компани Улаанбадрах сумын нутагт ураны үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах, Байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ хийх ажлыг энэ 3 жилд хийсний дараа л уран олборлох асуудал шийдэгдэнэ.