Н.Тэгшбаярын цогц санал
Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр
2014.01.28

Н.Тэгшбаярын цогц санал

Монгол Улс дэлхийн  зэс, ураны салбарт орон зайгаа эзэлсэн том тоглогч болох боломж байгааг Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр хэлж байна.

Гол нь энэ хоёр салбар дахь байр сууриа зэрэг ахиулах нь стратеги, эдийн  засаг аль ч талаасаа зөв хоршил гэдгийг хэлж буй тэрбээр дараах цогц саналыг дэвшүүлээд байна. Тэрбээр  “Уран  олборлохын тулд хүхрийн хүчил хэрэгтэй. Тэр  хүчил  нь Эрдэнэт, Оюутолгойд байна. Тэндээс  эцсийн бүтээг­дэхүүн гарвал  хүхрийн  хүчил гарна.

Түүнийгээ  ураны уурхайд зарж чадвал манай зэсийн эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг багасч дэлхийд өрсөлдөх чадвартай болно. Эрдэнэт зэс хайлъя гэхээр  хайлах явцад гарах хүхрээ хийх газаргүй байна л даа. Ураны салбарт хүхэр ашиглаад эхэлбэл  зөв хоршил бий болно. Тэгж чад­вал бид дэлхийд зэс, ураны али­наар  ч өрсөлдөх чадвартай болох юм.” хэмээн  хэлж байгаа юм.

цөмийн хэрэглээ, ураны олборлолтонд болгоомжтой, уян хатан бодлого явуулж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Ер нь манай  улсын тухайд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах,  уран олборлохын үр дагавар, ач холбогдлын асуудлыг төр засаг, олон нийтийн түвшинд  ярьж, хэлэлцэж байгаатай зэрэгцэн дэмжлэг, эсэргүүцлийн аль аль нь гарч буй. Харин энэ салбарыг хариуцсан тохируулагч агентлагийн зүгээс илэрхийлж буй байр суурийг авч үзэхэд Монгол  Улсын хэмжээнд  цөмийн технологийг  уул уурхай,  эмнэлэг, хөдөө аж ахуй, хүнс, багаж төхөөрөмж, химийн урвалжид  ашиглаж  иржээ.  

Түүнчлэн ЦЭГ нь  цөмийн хэрэглээ, ураны олборлолтонд болгоомжтой, уян хатан бодлого явуулж ирсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.