Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцав
Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.
2014.02.13

Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар / 2014.02.12 / Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийх ажлынхаа талаар таницууллаа. Тэрээр танилцуулагадаа Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагт  гишүүн орноор элсэж, тус Агентлагийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдсаны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон тухай дуулгав. Мөн энэ хугацаанд манай улс тус агентлагийн Техникийн хамтын ажиллагааны болон бүсийн гэрээний төсөл хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи уул уурхай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, технологи, аюулгүй байдлын салбарт амжилттай хэрэгжүүлж, 92 хувийн амжилт гаргасныг Олон Улсын атомын энергийн агентлагаас өндрөөр үнэлснийг танилцуулсан юм.

Цөмийн энергийн газрыг 50-иад жилийн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт хийж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг өндрөөр үнэлсэн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрыг 50-иад жилийн хугацаанд цөмийн болон цацрагийн хяналт хийж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирснийг өндрөөр үнэлээд, цаашдаа монгол хүний эрүүл аюулгүй байдлын төлөө цөмийн технологийн энхийн хэрэглээний талаар олон нийтэд зөв ойлголт бий болгоход анхаарч ажиллахыг зөвлөв.

Танилцуулгатай холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар Цөмийн энергийн газрын удирдлагуудаас зарим үйл ажиллагааны талаар асуулт асууж, дэлгэрэнгүй  мэдээлэл авав.