Монгол улсад хууль санаачлах эрхийг УИХ-ын 76 гишүүн болон засгийн газар, ерөнхийлөгч нар эдэлдэг.
2014.02.03

Ц.Даваасүрэн: Нэг гараараа зээл аваад нөгөөдхөөрөө өгөөд байж болохгүй

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид жилд хоёроос гурван удаа нэмэлт өөрчлөлт орж байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үр дагаврыг харуулж байна.

Улс төрчид өөрт ашигтайгаар хуулийг өөрчилсөөр байгаа нь улсын төсвийн орлого бүрдэхэд ч саад учруулж байгаа юм. Монгол улсад хууль санаачлах эрхийг УИХ-ын 76 гишүүн болон засгийн газар, ерөнхийлөгч нар эдэлдэг. Эдгээр хүмүүсийн санаачилсан хуулийг өргөн барьсны дараа ажлын хэсэг долоо хоногийн дараа эргэн хариу өгдөг.

Улмаар УИХ-ын даргын зөвлөл хуралдан хэлэлцэх асуудлын дараалалд оруулан байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцүүлдэг юм.

Гэтэл сүүлийн үед хуулийн утга санааг алдагдуулан өөрчлөх үзэгдэл хавтгайрах боллоо.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

“Бид цаашдаа ийм байдлыг зогсоож чадахгүй бол асар их байгалийн баялгаа алдаад дуусна. Өртэй, баахан зээлтэй орон л болох гээд байна.

Зээл авч болно. Гэхдээ зээлд өгөх мөнгөө үрээд байж болохгүй. Нэг гараараа зээл аваад нөгөө гараараа зээл өгөөд байна ш дээ”.