Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.02.14
Ерөнхийлөгч загварын ертөнцөд жиргэв
Төрийн тэргүүн ихэд бахдалтай байгаа гэнэ. Тэрээр Монголын загварынхнаар бахархаж буйгаа цахим ертөнцод жиргэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаст “Бахархмаар юм. Нью Йоркын загварын шоунд Катя Золын загварууд олны анхаарлыг татжээ. Ийм авъяас, бүтээл, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Монгол брэнд гэдэг чинь жинхнээсээ энэ шүү дээ” гэж бичжээ. Ойрын өдрүүдэд Нью Йоркийн загварын долоо хоног болж байгаа богөөд загвар зохион бүтээгч Катя Зол эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.