Л.Гантөмөр: Боловсролын салбарын стандартууд шинэчлэгдэнэ
“Халуун сэдэв” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Боловсролын салбарт тулгамдаж байгаа цаг үеийн асуудлаар ярилцахаар Сайд Л.Гантөмөрийг урилаа.
- Сайд болоод удаагүй байхад ярилцаж байсан зүйлээсээ үргэлжлүүлье. Тэр нь ямар нэгэн олон улсын стандарт гэхээсээ илүү Монгол боловсролын стандартыг нутагшуулж хэрэгжүүлэх нь чухал гэж та ярьж байсан. Энэ ажил ямар явцтай байна?
Агуулгын стандарт гарсан. 2014 оны сүүл гэхэд агуулгын стандартыг батална. Харин арга зүй технологи нь стандарт болж нэмж гарах хэрэгтэй байгаа. Яг мэдээлэл дамжуулдаг хуучин систем хэвээр үлдэх боломжтой. Арга зүй гэдэг хүүхэд бүрийн хөгжлийн төлөө, хүүхдэд төвлөрнө гэсэн бодлогоор боловсруулж байгаа. Стандарт болгож энэ ондоо багтаан батлах боломж байна. үүнийг зөвхөн цаасан дээр хийх биш 40 лаборатори сургууль дээр туршиж байгаагаараа онцлогтой.
Агуулга дээр ялангуяа байгалийн ухааны агуулга дээр Кембрижийн зөвлөх багаас дэмжлэг аваад үндсэндээ хөгжсөн орнуудын байгалийн ухааны түвшинд хүрч чадсан. Бидний хувьд ажил явахад их хэрэг болсон. Яг үндэсний онцлогийг тусгасан бага ангидаа Монгол хүнийг бүтээх чиглэлд хөтөлбөр агуулга гарч байгаа. 2014 оны намрын хичээлийн жилээс бага ангийн шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Дунд, ахлах ангийн шинэчилсэн хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилд бүрэн хэмжээгээр эхлүүлэх зорилготой ажиллаж байна.
Тиймээс Монгол эрдэмтэн судлаачдын хийсэн монголын өөрийн уламжлал зорилгод нийцсэн хөтөлбөр гарна. Монгол улс хоёр том хөрштэй, цөөхөн хүн амтай, ийм газар нутгийн байршилтай орны хувьд өндөр боловсролыг зайлшгүй иргэн бүрээс шаардаж байгаа улсын зорилготой. Энэ зорилгыг харсан боловсролын стандартыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаа.
(2-р хэсэг)
- Стандартын онцлог шинж чанар юу байх вэ? Жишээнээс нь дурьдвал?
Хүрэх төвшний хувьд агуулгыг эзэмшихээс гадна чадварын асуудал гарч байгаа. Унших чадвар 5-р анги төгсөхөд ямар түвшинд хүрэх юм. Өөрийгөө илэрхийлэх чадвар ямар түвшинд байх уу гэх мэт тухайн сурагчийн агуулгыг эзэмшсэнээр сурах чадвар нь тодорхой гарч ирнэ. Энэ нь урьд өмнө байсан агуулгын хэмжээнд хийсэн стандартаас их өөр. Хөтөлбөрийн шинэчлэлийн хувьд уян хатан, цөм хөтөлбөр гарна. Энэ нь сургууль дээр баяжигддаг байна. энэ нь сургууль өөрөө гол бодлого тодорхойлогчийн нэг болж өөрчлөгдөж байгаагаар онцлогтой.
Чадварын тухай ойлголт нэмэгдэж, эх хэлний чадварыг түлхүү оруулна гэж ойлгох хэрэгтэй.
Мөн сургуулийн багш нарт эрх мэдэл шилжиж байгаа юм. Илүү сонгох боломжийг орон нутгийн хөгжил, нөхцөл байдал, тухайн хүүхдийн мэдлэг, мэдээлэлд цугларч байгаа дээр суурилан сургууль өөрөө шийдэж байгаа. Чадварын тухай ойлголт нэмэгдэж, эх хэлний чадварыг түлхүү оруулна гэж ойлгох хэрэгтэй.Сургууль, багш нарт эрх мэдэл шилжиж байгааг ойлгох хэрэгтэй.
Арга зүй технологи хүүхдэд төвлөрөх стандарт батлагдах хэрэгтэй. Бид хүүхэд нэг бүрийн араас явсан бодлогыг туршин амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийг эцэслэж төрийн бичиг баримт болгон бүх сургуульд соёлоо түгээх ажил бол 2014, 2015 оны суурь байх болно.
Үргэлжлэлийг бичлэгээс ....