Бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барина
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2014.02.17

Бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барина

Нийслэлийн ИТХ 2013 онд А/35 дугаар тогшоол гарган, Улаанбаатар хотод 83 бага сургууль, цэцэрлзгийн цогцолбор барих газрын байргилыг тогтоож огсон. Үүнээс энэ онд 16-г нь барихаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Энэ онд барих 16 бага сургууль, цэцэрлэшйн цогцолборын санхүү-жшггайг төсөвт бүрэн суулгасан уу. Нэг цогцолборыг ямар өртгоөр барих вэ?

-16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж баталсан. Зарим нь он дамжиж байгаа, найман цогцолборын санхүүжилтийг нийслэлийн төсөвт бүрэн суулгасан. Бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барина.

-Сургууль, цэцэрлэгийн цощолбор барих газрын асуудлыг шийдсэн үү?

-Одоогийн байдлаар шийдэгдсэн есөн газар байна. Энэ онд Баянзүрх дүүргийн 19, 22, 23, 27 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11,    24 дүгээр хороо, тус дүүргийн 170 дугаар цэцэрлэгийн хашаанд, Сүхбаатар дүүргийн ес, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 10,14,15 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 16, 17 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж эхэлнэ.

-Барилгын ажил нь хэзээ эхлэх вэ?

-Газрын асуудал, техникийн нөхцөлүүдээ авах, зураг төсөл зэрэг олон шаттай ажлууд эхлээд явж баива. Барилгын ажил нь энэ онд эхэлнэ. Гүйцэтгэгч шалгаруулах тендерүүдийг одоогоор зарлаагүй байна.