Г.Шийлэгдамба: Хөдөө орон нутгаар явж “Шударга ёс” аяныг зохион байгуулна
Бадарчийн Жаргалмаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба оролцож байна.
- МАХН сар шинийн дараахан их чуулган хэлэлцэнэ гэж ярьсан. Их хурал хойшлогдсон гэсэн товоо тодорхойлсон уу?
Манай намын хувьд их чуулганыг дөрвөн сард хийхээр төлөвлөсөн үүнээс тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байгаа. Гэхдээ нэг их хойшлохгүй байх. Бид чуулганы өмнө тодорхой бэлтгэл ажил хангах ажлуудаа хийнэ. Тухайлбал 2-р сарын 17-ноос 3-р сарын 7-ны хооронд хөдөө орон нутгаар явж “Шударга ёс” аян зохион байгуулагдана. Үүнд манай УИХ, Засгийн газрын гишүүд оролцож намын бодлого үйл ажиллагаа болон УИХ-ын гишүүдийн хувьд хуулийн төслийн дагуу, Засгийн газрын гишүүдийн хувьд тухайн хариуцаж байгаа салбарын үйл ажиллагааны талаар ард иргэдэд мэдээлэл өгч өнөөгийн төр засгийн үйл ажиллагаанд ард иргэд ямар дүгнэлт өгч байгаа талаар олон асуудлыг газар дээр нь ярилцаж авдаг.
Дараа нь асуудлыг нэгтгээд чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж их чуулганаас гарах улс оронд нэн шаардлагатай байгаа асуудлыг шийдвэрт гарах болно.
- Их чуулган хойшилж байгаа шалтгаан нь намын даргын биеийн байдалтай холбоотой юу?
Намын удирдлага гишүүд дэмжигчид гээд нийт 200 орчим хүний хүрээнд золголт хийсэн.
Мэдээж чуулганд намын дарга оролцох шаардлага байдаг. Н.Энхбаяр даргын хувьд чуулганд оролцох хүсэл байгаа. Хамгийн гол нь манай намын гишүүд дэмжигчид Н.Энхбаяр даргыг эх орондоо ирж, намынхаа их чуулганд оролцож үгээ хэлж, өнөөгийн нөхцөл байдалд ямар үнэлэлт өгч байгааг, цаашдаа улс эх орондоо улс төрийн намууд нь яаж ажиллах ёстой, УИХ, засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх мөн манай нам цаашдаа улс төрийн үйл ажиллагаа явуулахдаа ямар чиг баримжаа барих вэ гэдэгт даргын байр суурийг сонсох шаардлага байгаа. Энэ бол хойшлогдож байгаагийн нэг шалтгаан. Гэхдээ биеийн эрүүл мэнд, нөхцөл байдлаас хэзээ ирэх вэ гэдгийг тодорхой хэлэх боломжгүй байна.
- Та бүхэн сая даргатайгаа очоод золголт хийлээ. Н.Энхбаяр даргын биеийн байдал ямар байна?
Уламжлалт сар шинийн баяраар даргатай золгох арга хэмжээ зохион байгуулсан. Намын удирдлага гишүүд дэмжигчид гээд нийт 200 орчим хүний хүрээнд золголт хийсэн. Уламжлалт баяр болохоор уламжлалаа баримталсан арга хэмжээ болсон. Биеийн эрүүл мэнд сайжирч байгаа. Гэхдээ эмчилгээний үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Тодорхой цаг хугацаа шаардсан эмчилгээ явагдаж байгаа шүү дээ. Өөртөө нь уулзаад ярихад, өөрийнх нь байгаагаас нөхцөл байдал сайжирч илүү сайжрах нь холгүй байхаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....