Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2014.02.18

А.Ганболд: Барилгын материалын томоохон үйлдвэр налайхад хэрэгтэй

Налайх дүүрэгт барилгын материал үйлдвэрлэлийн төвийг шилжүүлэхээр болсон. Тус дүүрэг барилгын материалын үйлдвэрлэлд зориулж 250 орчим га газрыг чөлөөлж байна. Харин хэзээнээс ажил эхлэх нь тодорхойгүй байна.

Налайх руу барилгын материалын үйлдвэрлэлийг шилжүүлснээр хүн амын төвлөрлийг сааруулах, мөн дотоодын барилгын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Энэ хүрээнд налайх дүүрэг төвөөсөө найман км-т үйлдвэр технологийн парк байгуулах газрыг бэлдсэн байна. Одоогоор 12 компани үйлдвэрлэл байгуулах саналаа өгснөөс   өөр ажил хийгдээгүй байна.

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд: Том том үйлдвэрлэл байгуулагдаасай гэж хүсч байна. Улаанбаатар хотоос үйлдвэрлэл ороод ирэхэд хүлээж авахад бэлэн. Гэхдээ иргэдийн эрүүл мэндэд хортой үйлдвэрүүдийг хүлээж авна гэхгүй. Барилгын материалын томоохон үйлдвэр налайхад хэрэгтэй.

Налайх дүүрэгт 1960 оноос барилгажилт явагдаагүй уурхай, шилний үйлдвэр хаагдсанаас оршин суух иргэд буурсан байна. Тэгвэл дээрх үйлдвэрлэлийг дагаад дагуул хотод суурьших хүн ам нэмэгдэнэ гэж харж байна.