С.Ганбаатар Дархан сумын иргэдтэй уулзаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар тойрогтоо ажиллаж, өдөр бүр Дархан сумын гурван багийн иргэдтэй уулзаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Дархан сумын найман багийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсон тэдний тавьсан асуултуудад тодорхой хариулт өгч байна. Иргэд хамгийн ихээр ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, орон нутгийн төсвийн хувиарлалт зарцуулалт, эрүүл мэнд, боловсролын асуудлаар сонирхож, аймаг, сумын хариуцсан мэргэжилтнүүдийг дагуулж явж тайлбарлуулж байгаад иргэд ам сайтай байгаа аж.
Дархан-Уул аймгийн 2014 оны төсөв батлуулахад С.Ганбаатар гишүүний гаргасан зүтгэл санаачилгыг иргэд өндөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр аймагтаа орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2013 онд 6.2 тэрбум байсныг, 2014 онд 9.1 тэрбум төгрөг болгон хувиарлуулж чадсан байна. Төсвийн зарцуулалт хэдийгээр олон нийтэд нээлттэй ил болсон хэдий ч ажлын чанар нь зам засвар, хот тохижолт, эмнэлгийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн сургалтан дээр ахиц дэвшил тааруу байгааг иргэд шүүмжилж байгаа аж.