Панмонголизм
Панмонголын газрын зураг
2014.02.19

Панмонголизм

Монгол, буриад, тува зэрэг монгол туургатан ард түмнийг нэгдсэн улс болгох зорилготой хөдөлгөөний нэр. Явцуу хүрээнд панмонголизмд Халимаг, Өвөр монгол хийгээд бусад Хятадын бүрэлдэхүүнд байдаг Уйгар, Цинхайгийн  автоном тойргийн  монгол угсааны ард түмнийг багтаадаг. Харин өргөн утгаараа АНУ, Тайван улс дахь эртний монгол угсаатнуудыг хамруулдаг.

Панмонголизм хэмээх нэр томъёог 1900 онд оросын эрдэмтэн Владимиром Соловьев тал нутгийн нүүдэлчин ард түмнүүдийн учруулж болох аюулыг нэршүүлэх зорилгоор бодож олжээ. Хожим буриадын сэхээтэн Ж.Жамцаран, Д.Ринчино нар нэгдсэн монгол улсыг байгуулах үзэл санааны нэршил болгон хэрэглэх болсон юм.

20 дугаар зууны эхэн үед Байгалийн цаад биеийн ард түмнүүдийг нэгтгэх хөдөлгөөнийг өрнүүлсэн атаман Семенов нь панмонголизмын идэвхтэй тэмцэгч байв. Тэрээр монголын буддист төр улсыг өнөөгийн Монголоос дорно зүгт ОХУ, Хятадын хил орчим байгуулахаар төлөвлөж байсан юм. Хэрэв энэ улс байгуулагдсан бол Японы бодлогыг дэмжиж коммунизмыг эсэргүүцсэн улс болох байв.

Панмонголизм нь монголчуудын өөрсдийгөө чухам хэн болохыг тодорхойлох хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм.

1911 онд Богд хаан гадаад монголын тусгаар тогтнолыг зарласныхаа дараа Өвөр монголыг нэгтгэхийг зорьсон юм. Улмаар Өвөр монгол руу цэргийн хүч илгээсэн ч Японтой сөргөлдөхгүйн тулд эргүүлэн татжээ. 1919 онд япончууд атаман Семеновтай хамтарч Өвөр монголын зүүн хойд хэсэгт панмонголын хөдөлгөөнийг өрнүүлжээ. Гэвч Богд хааны засгийн газар нэгдэхээс татгалзав.

Улааныхан Барон Унгерныг дарсны дараа Монголд социалист дэглэм байгуулах санаа төрсөн байна. Гэсэн хэдий ч Коминтерны шахалтаар уг асуудал 1920 оны дунд үе хүртэл хойшлогджээ.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр монголын цэрэг зөвлөлтийн цэргийн хамт Манжуурт дайтаж явах үед панмонголизмын уур амьсгал дахин хүч авчээ. Гэвч дайны үйл ажиллагаа түргэн дууссан учир уг санаа удалгүй замхрав.

1990-иэд оны ардчилсан өөрчлөлтийн дараа хэд хэдэн төрийн бус байгууллагын санаачлагаар панмонголизм дахин сэргэв. Монголд “Монгол үндэстнийг нэгтгэх хөдөлгөөн” байдаг бол Оросын Буриадад “Нэгэдэний үндэсний нэгдсэн хөдөлгөөн”, “Буриад, Монголын ардын нам” байдаг.

Одоогоор панмонголизм хэмээх нэр томъёог монгол туургатнуудын соёлын нэгдсэн орон зайд хамаатуулан хэрэглэдэг.