Д.Оюунхорол гишүүн тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ямар ажил амжуулж байгааг нь сонирхохоор утас цохисон юм. Олон хүний утас руу залгасан ч Д.Оюунхорол, М.Сономпил нартай л холбогдож чадлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
-Чуулган завсарласан цаг хугацаанд амжиж тойрогтоо ажиллах нь төрийн түшээ хүний хувьд нэн хариуцлагатай чухал ажил. Сонгогчидтойгоо уулзаад, санал бодлыг нь сонсоод явж байхдаа энэ зон олныг төлөөлөн Их хурлын гишүүнээр ажиллаж байгаагийн утга учраа илүү мэдэрдэг. Төрийн бодлого тодорхойлолцож яваа хүн түмэн олны санал бодол, амьдрал ахуй дээр л үндэслэж асуудалд ханддаг зарчимтай.
Тиймээс чуулган завсарлахад амраад гадагшаа дотогшоо явах биш, сонгогч олныхоо дунд орж ажиллахыг л эрхэмлэдэг дээ. Тэр ч утгаараа тойрогтоо ажиллаж, нутгийн иргэдийнхээ ажил байдалтай танилцаж байна. Энэ ажлаа дуусгаад, хуулийн төслүүд дээр суухаар төлөвлөсөн. Тухайлбал, Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл дээр ажиллана. Мөн Гэр бүлийн тухай хууль байна.