Удахгүй АНУ-д цагаан арьстнууд цөөнх болно
1955 онд АНУ хар арьстнуудыг ялгаварласан хуулиа цуцалсан байна.
2014.02.21

Удахгүй АНУ-д цагаан арьстнууд цөөнх болно

Англосаксончууд буюу шинэ тивийн цагаан арьстнууд түүх болон үлдэх цаг ойрхон байна. Хамгийн ихээр бодоход 2043 он гэхэд АНУ-ын цагаан арьстнууд цөөнх болно.

АНУ удаан хугацаанд боолчлолын орон байсан цаг бий. Саяхан Америкийн кино театруудад 19 дүгээр зуунд умард мужаас өмнөд рүү зарагдаж боол болсон хар арьстаны тухай  “Боолчлолын 12 жил” нэртэй бодит түүхээс сэдэвлэсэн киног гаргасан. Уг кино хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан бөгөөд тариан талбай дээр боолуудыг хэрхэн тамлаж буйг өгүүлсэн зарим кадруудыг үзэхэд үнэхээр хүнд.

Автобусанд харууд урд талын дөрвөн эгнээнд суух хориотой байв.

Америкийн арьс өнгөний үзэл хар арьстнуудаас гадна уугуул оршин суугчид, мексик, хятад, герман, ирланд, италийн  иргэд болон дорнод еврейчүүдийн эсрэг чиглэсэн байдаг. Эдүгээ АНУ-д хууль бус цагаачлалын асуудлыг хэлэлцэж байна.

АНУ дахь арьс өнгөний ялгаа

Уг асуултад хариулт авахыг хүссэн хүн Майами дахь Калье Очо хэмээх гудамжинд очих хэрэгтэй. Испани үгс сараачсан ханатай дэлгүүр, шилэн хоргууд энд тэндгүй. Хэрэв дэлгүүрт ороод англиар яривал өмнөөс тань “Que?” (Юу гэнээ?) хэмээн гайхан асууна. Майамиг хэдийнэ кубчуудын хот болж хувирсан гэхэд болно. Цагаачид анх 1960 онд уг хотод ирж аравхан жилийн дотор угсаатны бүрдэл эрс өөрлөгджээ. Испани бус гаралтай цагаан арьснууд дөнгөж 11 хувь, харин хар арьстнууд 19 хувийг эзэлдэг ажээ.

Турк хэл бол Гамбургийн хэл

Европт ийм нөхцөл байдал үүссэн гэж төсөөлөхөд хэцүү. Гамбург болон Роттердам хотод турк хэл бараг л энэ хотын хэл болжээ. Уг хоёр хот олон үндэстний хотод тооцогддог бөгөөд лалынхны дунд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөөс эхлээд асуудал олон.

Гэхдээ Майамитай харьцуулахад угсаатны бүрдэл тэс өөр дүр зургийг илтгэнэ. Турк хэл давамгайлдаг Роттердамын оршин суугчдын талаас илүү нь голландчууд. 2010 оны байдлаар Гамбургийн оршин суугчдын 71 хувь нь германчууд, зургаан хувь нь азиуд, таван хувь туркчууд байв.

Цагаан арьстнууд удалгүй цөөнх болно.

АНУ-д цагаан арьстнууд хаврын цас адил багассаар байна. Чухам хэдийд цагаан арьстнууд угсаатны цөөнх болохыг тооцох боломжтой. Энэ хугацааг 2043 он судлаачид тогтоожээ. Тэр үед азиуд болон латинамерикчууд цагаан арьстнуудыг тоогооор давах аж. Европоос ялгаатай нь АНУ-ын олон иргэн дээрх чиг хандлагаас ихэд болгоомжилдог.

Цагаанууд цөөнхийг бүрдүүлэх ирээдүйн АНУ ямар байх нь тун сонирхолтой.

Арьс өнгөний асуудалд анхаарал хандуулдаггүй хүмүүс санаа зовохгүй байж болох ч улс төрийн агуулгыг тунгааж бодох хэрэгтэй.