Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллалаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллав
2014.02.25

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Орхон аймагт ажиллаж, эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн аяны хүрээнд хийгдэж эхэлсэн ажлуудтай танилцав.

Орхончууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд 8 зорилтын дагуу 61 ажил хийхээр төлөвлөжээ. Аймгийн удирдлагууд ч эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллахаа Эрүүл мэндийн сайдад илэрхийллээ.

Орхон аймгийн Засаг дарга Д.Зоригт хэлэхдээ, “2013 онд бидний эрүүл мэндийн салбарынхантайгаа хийсэн хамтын ажлын үр дүн сайн байсан. Бид орон нутгийн сангаасаа 860 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Энэ жил ч эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө санхүүжилтээ нэмэхээр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн сайдтай уулзаж байгаагийнх зарим асуудал д анхаарлаа хандуулж өгөхийг хүсмээр байна. Жилээс жилд төрөх эхийн тоо нэмэгдэж байна.

Манайд 100 ортой хүүхдийн эмнэлэг хэрэгцээтэй байгаа.

Манайд 100 ортой хүүхдийн эмнэлэг хэрэгцээтэй байгаа. Мөн аймгийн яаралтай түргэн тусламж буюу 103-ийн үйлчилгээ одоогоор тасгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Гэвч хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж тасгийн хэмжээнд ажиллахад хүндрэл дагуулж байгаа учраас төвийн хэмжээнд хүргэх тал дээр салбарын яамны зүгээс хууль эрх зүйн орчин, боловсон хүчний асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэх байна” хэмээв.

Орхон аймгийн хүн ам 2013 оны эцсийн байдлаар 91135 болж, өмнөх оныхоос 768 хүнээр өссөн гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Энэ өсөлтийг харгалзан өрхийн эмнэлгүүдэд 6 төрлийн шинжилгээг хурдавчилсан аргаар хийж эхэлсэн нь иргэдийг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторийн хүлээгдэл чирэгдлийг бууруулахад дөхөм болжээ. Мөн Орхончууд хүн амын дундах нас баралт, өвчлөлөө бууруулж, эхийн эндэгдэлгүй ажиллажээ.