шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахаар албаны хүмүүсийг урьж хэлэлцүүлэг өрнүүлж байна
2014.03.05

Ж.Батсуурь: Хорио цээрийн дэглэм чанаргүй байна

Ийгл телевиз шүлхий өвчний тархалт, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцахаар албаны хүмүүсийг урьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. (1-р хэсэг)

- Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд малчид хэр хариуцлагатай байна?

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

12 сумын 284 цэгт 1425 хүн шүлхийтэй тэмцэж байна

Орон нутагт малчдаас гадна, мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдал гээд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжаад ажиллаж байгаа олон хүмүүс байгаа. 1974 оноос хойш гараагүй байж байгаад 2000 оноос хойш Шүлхий өвчин гарч үндсэндээ бараг жил болгон гарч байна. Энэ хугацаанд туршлагажих, хариуцлагатай байх нөхцөл боломж байсан.

Мэргэжилтний ярьж байгааг сонсоход хоорондоо санал нэгдэхгүй, үр дүнгүй байгаа олон асуудлыг дурьдаж байна. гэхдээ вакцин чанаргүй байх, вакцинжуулах ажлаа бүрэн сайн чадсан уу үгүй юу гэдэг асуудал гарч байна. нэг талаас малчид, нөгөө талаас мэргэжлийн байгууллага хүмүүс ажилдаа хариуцлагатай хандсан уу гэдэгт анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол бид шүлхий гарлаа гээд нэг сумыг нэрлэх нь газар нутгийн хувьд асар ялгаатай байгаа.

(2-р хэсэг)

Тиймээс хот айлаар нь юм уу ялгаж хорио цээр тогтоох хэрэгтэй байсан. Сумаар нь хорио тогтоохоор хорио цээрийн дэглэм алдагдаж байна. Бид цаашдаа шүлхийн эсрэг халдвартын мэргэжилтнүүд нийлж байгаад 10 гаруй удаа гарсан шүлхийн эсрэг томоохон дүгнэлт хийж, олон улсын туршлагаас авч хэрэгжүүлж байгаа зөвлөмж туршлагатай зэрэгцүүлэн аль болох голомтгүй бүс болох шаардлагатай байна. Шүлхий ойрхон гарч байгаа нь улс орны эдийн засагт маш их хохиролтой, ялангуяа хилийн бүсийн нутгуудыг сумаар нь хааж байгаа нь  зохимжгүй санагдаж байна.