Дарханд "Нэг ардчилал” клуб байгуулагдав
“Дархан-Нэг ардчилал” салбар клуб
2014.03.06

Дарханд "Нэг ардчилал” клуб байгуулагдав

УИХ-ын гишүүн,  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар Дархан-Уул аймагт ажиллаж, залуустай “Зөв тэмүүлэл-зөв сонголт” сэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ.

Мөн тус аймагт “Дархан-Нэг ардчилал” салбар клубийг байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Тус клуб улс төр, эдийн засаг, нийгэм, урлаг спортын чиглэлээр олон нийтэд зориулсан үйл ажиллагааг явуулах юм байна.

“Нэг ардчилал” клуб нь үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх үндсэн зорилго агуулдаг юм.