АН-ын 4:11 уулзалт болно
Ардчилсан намын сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт
2014.02.06

АН-ын 4:11 уулзалт болно

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намын сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт болдог.

Эл уулзалт Төрийн ордны “А” танхимд зарлагджээ. Уг уулзалтад Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх аж.

Мөн Засгийн газрыг төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож энэ онд өрнөх бүтээн байгуулалтын ажлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөхөөр болжээ.