ҮХАА-н сайд Х.Баттулга
2014.03.13

Уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна

Уур амьсгалын өөрчлөлтийн давтамж нэмэгдэж байгаа энэ үед улс орон бүр гарах гарцаа хэлэлцэж байна.

Ази номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид энэ асуудлаар санал солилцлоо. Сүүлийн 70 жилийн хугацаанд дэлхийн дулаарал  2.1 хэмээр нэмэгджээ. Энэ бол дундаж  үзүүлэлт.

Харин манай улсын хувьд харьцангуй өндөр үзүүлэлттэй 4.5 байгааг онцолж байна. Цаг үеийн энэ өөрчлөлт уламжлалт байдлаар мал аж ахуйгаа эрхлэхэд хүндрэл учруулж байгаа юм. Бэлчээрийн 60 гаруй хувь нь дархлагдсан манай улсын хувьд мал аж ахуйн салбартаа 2000 гаруй эрчимжсэн фирмтэй. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад ч мөн ийм асуудал тулгарч байна.

ҮХАА-н сайд Х.Баттулга: Манай улсын хувьд газар нутаг томтой,  бэлчээрийн мал аж ахуй хөдөө аж ахуйн салбарын голлох байдаг. Хөдөө аж ахуйн салбар нь эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг манай орны хувьд цөлжилтөөс хэрхэн сэргийлэх, малын бэлчээрийг яаж хамгаалж үлдэх талаар ярьж байна. Бусад улс орны туршлагыг судлах тэр дундаа урд хөрш Хятад, Өвөрмонгол зэрэг орон моджуулах, зүлэгжүүлэх тал дээр маш их идэвхитэй ажилладаг юм билээ.

Манай улсын хувьд хоёр томоохон гүрэнтэй хиллэдэг ч далайд гарцгүй улс. Энэ байдал хүнсний экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлж байна. Хол зам хүнсний бүтээгдэхүүний чанарт ч нөлөө үзүүлж байгаа юм. Манай улсын хувьд стратегийн сүлжээтэй болох нэн шаардлагатай байгаа юм.