Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөлтэй уулзав
Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөлтэй уулзав
2014.03.27

Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн төлөөлөлтэй уулзав

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-ийн гишүүн орнуудын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийн хорооны ээлжит хуралдаан өчигдөр ОХУ-ын Дубна хотод болж өндөрлөлөө.

Хурлаар гишүүн орнуудын хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд хийсэн судалгаа шинжилгээний ажлын тайлан, 2014 онд хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний ажлын чиглэл, сэдвээ хэлэлцжээ.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар (ЦЭГ)-ын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, тус институтийн захирал Академич В.А.Матвеев, Радиобиологийн лабораторийн захирал Е.А.Красавин, Гадаад харилцааны хэлтсийн ахлах инженер М.Г.Лощилов нартай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд ЦШНИ-ээс баримталж буй бодлого, түүний үйл ажиллагаа болон хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцож үнэлэлт, дүгнэлт өгсөн байна