Цөмийн технологи дэлхий хөгжлийн түлхүүр болжээ
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.03.19

Цөмийн технологи дэлхий хөгжлийн түлхүүр болжээ

Дэлхий нийтийн цөмийн технологийн хэрэглээ жил ирэх тусам өсөж байна.

Цөмийн Цөмийн энергийн газар өнөөдөр “Цөмийн технологи-дэлхий ертөнц” сэдэвт семинарыг хэвлэл мэдээллийнхэнд зориулан зохион явууллаа. Уг семинарт Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, “Мон атом” ХХК, “Арева монгол кожеговь” компанийн удирдлагууд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

 Монгол Улсад цөмийн технологийг олон салбарт хэрэглэдэг аж. Тухайлбал эрүүл мэндийн салбарт төрөл бүрийн халдвөрт өвчнийг эрт үед нь шууд оношлох, хавдрын үе шатыг тодорхойлох зэрэгт, хүнс хөдөө аж ахуйн салбарт  ургамлын шинэ сорт гарган авах, малын үүлдэр угсааг сайжруулахад генетикийн судалгаа хийх, хөрсний үржил шимийг сайжруулах, ус цэвэршүүлэх, ургацын чанарыг сайжруулах, төрөл бүрийн бордоо гарган авах, хортон шавжийг устгах зэрэгт, геологи, уул уурхайн салбарт төрөл бүрийн ашигт малтмалын үндсэн орд, нөөц,

Олон салбарт ашиглагддаг цөмийн технологийг цаашид ч нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байгаа

дагалдах элементийн судалгаа хийх, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизик судалгаа хийх, баяжуулах боловсруулах үйлдвэрүүдийн процессыг хянах, эрчим хүчний салбарт цахилгаан эрчим хүч, холбоо харилцааны салбарт ашиглагддаг төрөл бүрийн кабель утаснуудыг цацрагаар шарж халуун, хүйтэн нөхцөлд тэсвэртэй, уян болгодог байна.

Мөн аж үйлдвэрийн салбарт газрын тос нэрэх, устөрөгч үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн процессийг хянах, үл эвдэх сорилын шинжилгээ авах зэргээр, хил гаалийн хяналт, аюулгүйн үзлэг шалгалтад рентген цацраг бүхий хяналтын төхөөрөмж, цацрагийн портал мониторыг ашиглаж байна.

Энэ мэтчилэн олон салбарт ашиглагддаг цөмийн технологийг цаашид ч нэмэгдүүлж, сайжруулах шаардлагатай байгааг Хавдар судлалын үндэсний төв болон Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Мал эмнэлгийн хүрээлэнгийнхэн танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл цөмийн технологийн энхийг хэрэглээ нь ухрах боломжгүй, дэлхийн нийтийн хөгжлийг тодорхойлогч нь болоод байгаа аж. Харин үүнийг хөдөлгөгч хүч нь уран юм юм. Ийм ч учраас ураны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, дэлхийн уран олборлогч орнуудын нөөц багасч байгаа юм байна. Харин ураны нөөцөөрөө дэлхийд онцлогддог Монгол Улсад ураныг шар нунтаг хүртэл олборлон экспортлох бодлого баримтлаад байгаа билээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр уран олборлодог 19 орон бий. Монгол Улсын хувьд тогтоогдсон нөөцөөрөө 13-т байна. Нөөц бололцоогоо ашиглаж, хайгуулын ажлыг эрчимжүүлбэл манай нөөц өсөж, дэлхийд гуравдугаарт бичигдэх боломжтой юм байна. Гэхдээ одоогийн байдлаар манай улсад ураны орд ашиглалтын нэг ч тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

“Мон-Атом” төрийн өмчит компани нь Монгол Улсад өмнө нь хийгдсэн ураны эрэл, хайгуулын ажлуудыг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан баталгаажуулж, хэтийн төлөв бүхий газруудыг улсын нөөцөд авахуулах ажлыг зохион байгуулан гүйцэтгэж байгаагаа танилцуулсан юм. Тэдэнтэй хамтран ажиллаж буй “Арева” компани ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд газар доор уусган олборлолтын технологийн талаар хэвлэлийнхэнд танилцууллаа.

 Цөмийн энергийн газар цацрагийн бүх хяналтыг тавьдаг

Одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа аж.

Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ энэ мэтчилэн өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа үед цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм. Иймээс Цөмийн энергийн газар нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид хяналтаа тавьж ажиллаж, олон улсын стандартыг хангуулан ажиллаж байгаа аж. Тухайлбал одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа аж.

Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, төрөл бүрийн лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг. Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр гэхэд 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна. Цөмийн энергийн газар тэдгээр бүх цацрагийн үүсгүүрт хяналт тавьж, ОУАЭА-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлж ажилладаг байгаа юм. Харин хэрэггүй болсон цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг байна.

Мөн хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг 15 боомтод суурилуулан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа аж. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ, орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийж байгаа юм байна.

Нэг үгээр хэлбэл Монгол Улсад цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Цөмийн энергийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа юм байна.