“Органик Монгол” хөтөлбөрийн төслийн шалгаруулалт эхэллээ
“Органик Монгол” хөтөлбөрийн төслийн шалгаруулалт эхэллээ
2014.04.04

“Органик Монгол” хөтөлбөрийн төслийн шалгаруулалт эхэллээ

“Органик Монгол” хөтөлбөр энэ оноос эхлэн Монгол Улсын органик брэнд үйлдвэрлэгчдийг гадаад, дотоодын зах зээлд танигдах, нэр хүндээ өсгөх, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зохистой явдлыг бий болгох, үндэсний органик шошготой брэндүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Уг хөтөлбөр нь дотоод, гадаадын зах зээлд өртгийн сүлжээ үүсгэх, хөгжиж ДЭВШИХ сонирхолтой бүх органик аж ахуйд нээлттэй болжээ.

Байгаль орчинд ээлтэй органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, органик газар тариалангийн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, хамтран ажиллах бүс нутгийн органик брэндүүдийг хөгжүүлэх сурталчилахад хамтран ажиллах сонирхолтой иргэд, аж ахуй, хоршоог хөтөлбөртэй хамтран ажиллахыг төслийн багийнхан урьж байгаа юм.

Энэ сарын 10-ныг хүртэл орон нутаг дахь сал6ap МҮХАҮТ, Хасбанк, Капитал банкинд төслүүдийг хүлээн авч, шалгаруулалт энэ сарын 20-30-ны өдрүүдэд болох аж.