Матрёшка буюу улс доторх улсын засаглал
Оросын уламжлалт тоглоом матрёшка нь нэг нэгэн дотроо багтдаг олон модон хvvхэлдэйнээс бүрдэнэ.
2014.04.05

Матрёшка буюу улс доторх улсын засаглал

Улсын доторх улс нь өдгөө улсын төсвийг бүрдүүлж буй хүчирхэг компаниуд юм. Тэдгээр нь эгээ л матрёшка тоглоом мэт.

2005 он хүртэл компаний засаглалын асуудал яригддаггүй байсан. Гэтэл компаниуд хуулиа харахгүй бол арав, хорин жил зүтгэж бий болгосон хөрөнгө нь хууль зүйн эрсдэлд орох магадлалтай гэдгийг ойлгож эхлэв. Хэдийгээр сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх нь өндөр зардал шаарддаг ч ирээдүйд тогтвортой хөгжих үндсийг тавьдаг бөгөөд хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлдэг ажээ. Энэ асуудлаар www.vip76.mn сайтаас “Компанийн засаглалыг хөгжүүлэх нь” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт энэ талаар судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач, эрх зүйчид, засаглалыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй компанийн захирлууд, төрийн өмчит компани болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Тэд хувьцаа

Компанийн засаглал нь зөвхөн сайн захирал, сайн ТУЗ-ийн асуудал биш. Ажилчдад ч мөн хамааралтай.

эзэмшигчдийн эрх ашиг, ТУЗ-ийн асуудал, мэдээллийн ил тод байдал гэсэн гурван асуудлыг онцгойлон ярилцсан.

Тус хэлэлцүүлгээс манай оронд засаглал яагаад сул байгаа талаар тодорхой ойлголтыг авах бөгөөд хэрхэн хэрэгжүүлвэл амжилтанд хүрэх арга замын тухай мэдэж авах болно.

Хамгийн гол нь Компанийн хууль эрх зүйн орчин олон улсын жишигт хүрсэн гэдгийг салбарын экспертүүд хүлээн зөвшөөрсөн нь сайн хэрэг. Энэ нь ч засаглалаараа ТОП гэх жагсаалтад ордог компаниудын жишээнээс тод харагдана.

Хувьцаат компаниудын засаглалын асуудалд санаа тавих үүрэгтэй СЗХ-ны зүгээс ч компаниуд хуулиа хэрэгжүүлэхийг хичээж, хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмолжуулж, санхүүгийн тайлан хүргэлт, мэдээллээ ил тод тавьж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн.

Олон улсын санхүүгийн корпораци нь Дэлхийн банкны групп юм.

Гэхдээ Олон улсын санхүүгийн корпорацийнхан манай топ 20 компанийг үнэлэхэд 25 хувь буюу маш доогуур үнэлсэн. Учир нь хөрөнгөө зөвхөн өөртөө атгах хүсэлтэй хувь нийлүүлэгчид жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрхийг зөрчсөөр л байгаа юм.

Хамгийн хараат бусаар ажиллах ёстой ТУЗ ч төдийлөн мэргэшээгүй л байна. Засаглалыг зөвхөн хувийн компаниуд дээр ярихгүй. Төрийн өмчит компаниудын асуудал ч энд сөхөгдөнө. Хэдийгээр шинэчлэлийн засгийн газар санхүүгийн ил тод байдлаас эхэлж засаглалаа сайжруулахаар хичээж байгаа ч төр чухлаас бусад өмчөө алдах ёстой.

Нөгөө талаас зарим компаниуд хэтэрхий цаасан дээр ТУЗ-тэй, цаасан дээр үйл ажиллагаатай явж байгаа нь дан ганц компанийн асуудал биш болсныг илтгэнэ. Энэ нь манай улсын нийгэм эдийн засгийн байдал, татвар, бизнесийн орчин нь таатай байна уу гэдгээс ихээхэн хамааралтай ажээ.