“USA Today”-д ярилцлага өглөө
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.04.09

“USA Today”-д ярилцлага өглөө

УИХ-ын гишүүн Г.Батхүү “USA Today”-тэй хамтран ажилладаг “United World” мэдээллийн агентлагт ярилцлага өглөө.

Тус мэдээллийн агентлаг нь Монгол Улсын талаар тусгай дугаар бэлтгэж байгаа бөгөөд АНУ-ын хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл хүргэх, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд хувь нэмрээ оруулахыг зорьж буй аж.

Ярилцлагын гол сэдэв нь Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон Монголын дэд бүтэц, дамжин өнгөрөх тээврийн салбарын хөгжил, төрөөс баримталж буй бодлого, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчин зэрэгт чиглэж байв.

“USA Today” нийт 1.2 сая гаруй уншигчтай, Нью-Йорк, Вашингтон, Лос Анжелос хотод түгээгддэг сонин. Монгол Улсын талаар тусгай дугаар бэлтгэхээр өнгөрсөн оны аравдугаар сараас ажиллаж байгаа юм байна.