Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй
Хуулийн өөрчлөлтөөр шинэ засгийн газрыг бүрдүүлж болохгүй. Эдийн засгийн алдаа гаргасан үндэслэлээр засгийн газрыг огцруулж байж хариуцлага жинхэнэ утгаараа яригдана гэж тэд үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Миний бодлоор эхлээд хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа нь зарчмын асуудал. Ер нь Монгол улсын засгийн газар яаж бүрдэх ёстой юм. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр хоорондоо хэрхэн харьцах, хэрхэн бие биендээ хяналт тавих зэрэг нь давхар дээлээр гэж яриад байгаа нэр томъололын хувьд зөв ч юм уу, буруу ч юм уу шийдэгдэх ёстой.”
УИХ-ы гишүүн Д.Оюунхорол: “Засгийн газартаа хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа. МАН-ын бүлгийн хурлаар Монгол улсын засгийн газартаа хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.”
Н.Алтанхуягийн засгийн газрыг унагавал эдийн засгийн их хямралын үед хамтран ажиллахаас өөр гарц алга гэж мэдэгдэж эвлэрлийн засгийн газрыг байгуулах яриа хэдийн ордонд тарчихаад байгаа юм. Иймд энэ бол хий улс төр гэж олон хүмүүс хэлж байна. Хариуцлага алдсан сайд нарыг огцруулна, цаашаа харж ажиллах саналыг Ардчилсан нам ч гэсэн гарган, УИХ-ын гишүүд ч гэсэн үүнийг дэмжиж эхэлжээ.