Хамгийн учир битүүлэг онгоцны сүйрлүүд
Гуравдугаар сарын наймны өдөр Малайзын Boeing 777 радарын дэлгэцэнд харагдахаа болив. Далайд осолдсон гэж үзэж байгаа ч өнөө болтол нэг ч хэлтэрхий олдоогүй. Гэхдээ энэхүү эмгэнэлт явдал нисэх онгоц бий болсноос хойших цорын ганц нууцлаг тохиол биш юм.
Boeing-777
Гуравдугаар сарын эхээр болсон баярууд сайн, муу гэнэтийн явдлаар дүүрэн байв. Наймны өдөр Куала-Лумпур – Пекины чиглэлд нислэг хийж байсан Малайзын Boeing 777 радарт үзэгдэхээ болив. Онгоцонд 227 зорчигч, экипажийн 12 гишүүн нийлээд нийт 239 хүн байв. Нислэгийн үеийн цаг агаарын урьдчилсан мэдээнд ямар ч муу прогноз байсангүй. Удалгүй Boeing-777 Вьетнамын газар нутгийн далайн хэсэгт, Тхо-Чу арлаас 250 км зайд унасан гэсэн мэдээлэл гарсан. Гэвч өргөн хэмжээний аврах ажиллагаа явагдсан ч дээрх таамгийг батлах нэг ч нотолгоо олдсонгүй. Ялангуяа онгоцны унаж буй хаалгыг харсан гэх яриа үнэн эсэх нь эргэлзээтэй байна.
Boeing-777
Үнэндээ Boeing-777-д юу тохиолдсон, унасан уу, хулгайлагдсан уу гэдэг нь тодорхойгүй. Boeing-777-г унасан тохиолдолд мэдээлэл өгөх зорилготой дамжуулагчдаар тоноглосон. Гэвч дамжуулагч ажилласангүй бололтой. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр онгоц барьцаалагдсан тухай мэдээлсэн гэх Италийн хоёр иргэний талаар мэдээлэл цацагдав. Одоогоор хамгийн магадлалтай хувилбар ёсоор онгоц барьцаалагдсан байж магадгүй. Учир нь онгоцонд Кристин Козел хэмээх Австри, Луиджи Моралди гэх итали нэрээр хуурамч паспорттай онгоцонд суусан хоёр зорчигч байсан нь тогтоогджээ.
Эвенджер
Нууцлаг байдлаараа хамгийн цуутай онгоцны сүйрэл алдарт Бермудын гурвалжингийн дээр 1945 оны 12 дугаар сарын таванд болжээ. “Нислэг 19” нь сургуулилтын нислэг байсан бөгөөд туршлагатай зааварлан нисгэгч Чарльз Тэйлороор удирдуулсан таван бөмбөгдөгч “Эвенджер” онгоц сургуулилтын бүрэлдэхүүнд багтсан байв.
Эвенджер
Эвенджерүүд Форт Лотердейлийн нисэх баазаас 1945 оны 12 дугаар сарын тавны 14:10 минутад хөөрсөн байна. Цэлмэг тэнгэрт нислэг хэвийн үргэлжилж байлаа. Гэтэл 15:40 минутын орчим онгоцнууд чиглэлээсээ хазайж нисгэгчид чухам хаагуур нисч буйгаа мэдэхээ больж зүг чигээ алдав. Радио бичлэгээс үзэхэд Тэйлорын луужин эвдэрч, тэрээр Флорида-Кисыг Багамын арлуудтай андуурч буй мэт санагджээ. Удирдлагын төвөөс Тэйлорыг бааз руу буцаахыг оролдсон ч тэр ямар ч чиглэлгүй нислэгээ үргэлжлүүлэн далайн эргээс улам холдсоор байв. “Та нарыг бараг сонсохгүй байна. Одоо агаарын хэм 70 градус байна” гэж тэр мэдээлжээ. Удалгүй диспетчер бүх онгоцтой холбоо тасарч тэр цагаас хойш тэднийг хэн ч, хэзээ ч тэднийг хараагүй. Хамгийн хачирхалтай нь Тэйлор “Бүх онгоц зэрэгцэн яв. Хэрэв эрэг харагдахгүй бол усны гадарга дээр буухаас өөр аргагүй. Хэн нэгэн 10-аас илүүгүй галлонтой үлдсэн цагт доошил” гэж тушаажээ. Тэгэхээр шатахуун хүрэлцээгүйгээс онгоцнууд унасан гэсэн таамаг худал юм. Хамгийн аймшигтай нь тэднийг аврахаар явсан онгоц тэр шөнөдөө алга болжээ. Радараас гэнэт алга болсон учраас нисч явахдаа дэлбэрсэн гэж олон хүн таамагладаг.
Түүнчлэн Тейлор “Нислэг 19”-т оролцохоос татгалзаж байсан нь сонирхолтой. Сүйрлийг дагасан үл тайлагдах нөхцөл байдал Бермудын гурвалжин хэвийн бус шинж чанартай гэж үзэх үндэс болжээ.
“Оддын тоос”
Нисэхийн түүхэн дэх өөр нэгэн нууцлаг сүйрэл Андын нурууны орчин тохиолджээ. 1947 онд «British South American» компаний өмч Star Dast хэмээх иргэний нислэгийн онгоц Аргентины Буэнос-Айресаас Чилийн Сантьяго нисч яваад газардахаас хэдхэн минутын өмнө уулсын дунд хаа нэгтээ алга болов.
Оддын тоосны осолдсон газар
Сүүлчийн мөчид радарын мэдээ дамжуулагч «STENDEC» гэсэн учир битүүлэг мэдээг дамжуулжээ. Түүнээс хойш олон жил уг онгоцны талаар хүмүүс юу ч мэдэж чадаагүй. Удаан хугацаанд хайсан ч хар хайрцаг, хэлтэрхийний алийг нь ч олсонгүй. Сонирхолтой нь Star Dast өмнө нь Avro Lancastrian хэмээх цэргийн онгоц байсан бөгөөд зургаан км-ын өндөрт 500 хүртэл км цаг хурдалж чадах учир уулыг давахад асуудал үүсэх ёсгүй байв.
51 жилийн дараа 1998 онд уулчид «OLLS-ROYCE» гэсэн бичигтэй онгоцны моторын хальсны хэсэг олжээ. Энэ мэдээ онгоцны эрлийг сэргээхэд хүргэж удалгүй онгоцыг бүтнээр нь илрүүлэв. Шинжээчдийн дүгнэлтээр Star Dast цаг агаарын таагүй нөхцөлд чиглэлээ алдаж үүлэн дундах уулын орой мөргөжээ. Гэвч «Stendec» гэсэн нууцлаг үгийн учир тайлагдаагүй үлдэв.
Нисдэг бар
1962 онд Flying Tiger Flight 739 дугаар рейс АНУ-ын армийн захиалгаар Калифорноос Вьетнамын Сайгон руу цэрэг, зэр зэвсэг зөөж явав. Гуама хотод түлшээ цэнэглэн агаарт хөөрсний дараа уг онгоц Филиппины тэнгисийн дээр агаарт ууссан мэт алга болжээ. Цэлмэг тэнгэрт нисч байсан онгоцноос тусламж хүссэн ямар ч мэдээ ирээгүй байна.
Сүйрсэн онгоц
Цэргийн хүчний дөрвөн төрлийн аврах багийнхан ажилласан ч амжилт олсонгүй. Онгоцонд байсан 107 хүнийг нас барсанд тооцов. Нисдэг барын нэг ч хэлтэрхийг илрүүлсэнгүй. Баримтын оронд элдвийн таамаг, цуурхалууд амаас ам дамжина. Зарим гэрчүүд хурц гэрэл гарахыг харсан гэж байв. Хүйтэн дайны үе байсан учраас зарим нь онгоцыг хулгайлсан тухай таамаг дэвшүүлэв. Өөр хэсэг хүмүүс нислэгээс гурван хоногийн өмнө хүчээ алдсан хөдөлгүүрээс болсон гэж үздэг.