Төмөр замын автобусны зогсоол барих 300 сая төгрөгийг нийслэлээс гаргана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Төмөр замын Railbus-ны шинээр барих зогсоолын хөрөнгө”-ийн асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий RA-2 маягийн RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд зургаадугаар сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд явуулах RA-2 маягийн RAILBUS нь 350-400 хүн зорчих боломжтой бөгөөд нэг замтай үед өдөрт 3 удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.
Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.
Энэхүү ажлын хүрээнд дөрвөн байршилд шинээр нам тавцант зогсоол ашиглалтад оруулж, хуучин нэг зогсоол засварлахад 300 сая төгрөгийг нийслэлээс шийдвэрлэх шаардлагатай.
Харин “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгээс хотын дундуур шинээр төмөр зам барих ажлыг 2014-2015 онд 18,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд эхний ээлжийн Хархохин зах-Толгойт өртөө чиглэлд төмөр замыг барьж хүлээлгэн өгөхөөр барилгын ажлаа эхлүүлжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд дөрвөн зогсоол шинээр барих болон нэг зогсоол засварлахад шаардлагатай 300 сая төгрөгийг шийдвэрлэж нийслэлээс гаргахаар боллоо.