ҮСХ болон СЗХ-ны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан
ҮСХ болон СЗХ-ны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан
2014.04.22

ҮСХ болон СЗХ-ны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хуралдаан

Үндэсний статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт Төрийн ордны 334 тоот танхимд хуралдав.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба болон албаны бусад хүмүүс оролцов.

Ажлын дэд хэсгээс дээр дурдсан байгууллагуудын тайлангын талаар товч танилцуулж, өмнө нь Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг гаргаснаа бичгээр гишүүдэд тараалаа.

Ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл тус байгууллагуудын тайланг Байнгын хороогоор хэлэлцсэнтэй холбогдуулан цаашид өгөх үүрэг, чиглэлүүдийг тусгасан шийдвэрийн төсөл боловсруулах үүргийг Дэд ажлын хэсэгт өглөө.

Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба