Сургууль, цэцэрлэгүүдийн материаллаг баазыг бэхжүүлэв
2011.02.08

Сургууль, цэцэрлэгүүдийн материаллаг баазыг бэхжүүлэв

Гишүүдийн тойрогт хуваарилагдсан төсвөөс УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хамтаар Ховд, Мөнххайрхан, Чандмань, Дөргөн, Дуут зэрэг 10 сумын сургуульд иж бүрэн компьютерийн лабратори тохижуулж өгсөний зэрэгцээ Жаргалант, Манхан, Алтай сумдын 4 сургуульд үндэсний хөгжмийн иж бүрдэл олгон сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэв. Ховд аймгийн бүх цэцэрлэг буюу 27 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчлэлээ. Мөн аймгийн төв Жаргалант суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдахаар болж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.