"Нийгэмд шинэ хандлага, шинэ чиглэл гаргасны төлөө” шагналтнууд тодорлоо
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн Удирдах ажилтны сургууль төгсөгчдийн холбооноос жил бүр нийгэм, улс төрийн амьдралд амжилт гаргасан хувь хүмүүсийг шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Өчигдөр буюу 2011 оны 1-р сарын 31-нд тус холбооны тэргүүн П.Батцэнгэл энэ жилийн шилдэгүүдэд шагналыг нь гардууллаа. Энэ үеэр "Нийгэмд шинэ хандла га, шинэ чиглэл гаргасны төлөө” шагналаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Н.Батбаяр, Л.Гантөмөр, З.Алтай, Ш.Сайхансамбуу болон Чингисийн академийн тэргүүн П.Давааням, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа, Физикч, философич, доктор З.Бат-Отгон, Зурхайч М.Намсрай нарын хүмүүс шагнагдсан юм.