Гитлер Наполеоны алдааг давтаагүй бол дэлхийн хувь заяа өөрөөр эргэх байжээ
Японы милитаристууд 65 жилийн өмнө буюу 1945 оны есдүгээр сарын хоёронд үг дуугүй бууж өгөх актанд Америкийн «Миссури» хөлөг дээр гарын үсэг зурсан. Ийнхүү дэлхийн II дайн төгсгөл болж, Гитлерийн Германы сүүлчийн холбоотон ялагдсан юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том дайнд дэлхийн 61 орны 1,7 тэрбум хүн татагдан оржээ. Үүнээс 14 улс нь Герман-Итали-Японы талд, 47 нь Гитлерийн эсрэг холбоонд нэгдсэн юм. Дайн гурван тивийн 40 улсын нутаг дэвсгэр дээр өрнөж, хоёр талаас нийт 55 сая гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Түүхийн хуудсыг сөхье. Гитлерийн Герман ба Япон Улс 1936 онд «Коминтерний эсрэг баримт» хэмээх гэрээнд гарын үсэг зурснаар манай бүс нутагт байдал улам ноцтой болж ирсэн. Гэхдээ Монголын хил орчмын зэвсэгт мөргөлдөөнүүд, Халх голын зарлаагүй дайн зэргийг дэлхийн II дайнд оруулан тооцдоггүй. ЗХУ 1945.08.08-нд, харин БНМАУ маргааш нь Японд дайн зарлажээ. Мөн сарын 11-нд Хятад энэ дайнд Гитлерийн эсрэг холбоонд нэгдсэн байна. Монгол-Зөвлөлтийн арми 24 хоногийн дотор Квантуны сая цэрэгтэй армийг устгасан нь энэ ялалтыг улам ойртуулсан билээ.
Дэлхий нийт 1939 оныесдүгээр сарын нэгэнд дэлхийн II дайн эхэлсэн гэж тооцдог. Энэ өдрийн үүрийн дөрвөн цаг 45 минутад Германы арми Польшид халдан довтоллоо. Польшийн холбоотон болох Англи, Франц улсууд цэрэг дайны ажиллагаагаа яаралтай зогсоож, цэргээ гаргахыг Германаас шаардав. Гэвч Берлин тэдний шаардлагыг нохой хуцахын дайтай үл тоосон тул Их Британи, Франц улсууд есдүгээр сарын гурванд Германд дайн зарлажээ.
Фашист Германы бурууг Нюрнбергийн Олон улсын трибунал баталж, зохих шийтгэлийг оноосон. Гэвч хэн, ямар улс гүрнүүд Гитлерийн Германы шууд болон дам холбоотон болж, цуст дайныг дэгдээхэд хүргэснийг 1946 оны тэрхүү шүүх хурал тогтоож чадаагүй. ЗХУ-ын ГХ-ийн сайд В.М.Молотов 1939 оны хавар өрнөдийн орнуудад хандан Германы эсрэг хамтран гэрээ байгуулах, Төв ба Дорнод Европын орнуудад баталгаа өгөх, түрэмгийллийн золиос бологчдод туслахыг уриалав. Гэвч тэд хариу өгсөнгүй. Зөвхөн Английн Уинстон Черчилль, хөгшин Ллойд Жорж нар л ЗХУ-ын энэ саналын ачаар аюулаас сэргийлж болохыг ойлгосон гэдэг.
Английн Ерөнхий сайд Чемберлен, Францын Ерөнхий сайд Даладье нар АНУ-ын дэмжлэгтэйгээр Гитлерийн дайнч бодлогыг өөгшүүлж байлаа. Чухам тэд л 1938 оны есдүгээр сарын 29-нд Мюнхений гэрээнд гарын үсэг зурснаар, Чехословакийг тастан хувааж, Судет муж Германд очсон байна. Өрнөдийн орнууд амаа үдүүлсэн мэт дуугүй байх хооронд Чех бүхэлдээ германчуудад эзлэгдэв. Мөн Словакт «хүүхэлдэйн Засгийн газар» байгуулагджээ. Үүний өмнөхөн Гитлер Австрийг эзлэн, Литовын Мемелийг ч залгисан.
Франц, Англи улсууд ийнхүү Гитлерийг дураар тавьсан нь түүнийг ЗХУ руу дайрна гэж найдаж байсантай холбоотой. Москва энэ үед Финлянд, Эстон, Латвитай харилцан үл довтлолцох гэрээ байгуулахыг санал болгосон ч эдгээр орон зөвшөөрсөнгүйгээр үл барам өрнөдийн заавраар Германтай ийм баримт бичигт гарын үсэг зурав. Энэ тохиолдолд амиа бодохоос өөр арга ЗХУ-д үлдээгүй юм. Англи, Франц улсууд 1939-1940 оны ЗХУ-Финляндын дайны үеэр финляндчуудад тусалсан. Тэд хэдийгээр өөрсдөө Германтай бараг дайны байдалд байсан ч ЗХУ-ын эсрэг цэргээ илгээхийг завдаж байлаа.
Гитлер харин Франц, Английн эрх баригчдыг холбоотнуудаа өмгөөлөн босохгүй гэж тооцоолоод, 1939 оны тавдугаар сараас Польшид халдан довтлохоор бэлджээ. Тэрээр тойрон хүрээлэгч нартаа «Цаашид цус асгаруулахгүйгээр амжилтад хүрч чадахгүй. Өрнөдийн эсрэг тэмцэхийн тулд бидэнд дорно зүгт Адольф Гитлеророн зай хэрэгтэй. Эхлээд Полын. Хэрэв Англи, Франц дайнд татагдан орвол бид Бельги, Голландыг ч эзэлнэ» гэж ярьж байв. Ийнхүү Молотов Риббентропын пактаас ч өмнө Польшийг эзлэн авах Гитлерийн төлөвлөгөө бэлэн болсон байжээ.
Товчоор өгүүлэхэд Гитлерийн гарыг чөлөөлөгсөд нь чухамдаа өрнөдийн орнууд гэж үзэж болох юм.
Герман 1,5 сая цэрэг болон 56 дивиз, бүх нисэх хүчин, танкийн бараг бүх ангиа Польш руу шидлээ. Гэсэн хэрнээ Германы баруун хил дээр явган цэргийн 10-хан ливизийг л үлдээв. Гитлер өрнөдийнхөн өөрсөд рүү нь дайрахгүй гэдгийг баталгаатай мэдэж байсан бололтой. Ингээд тавхан өдөрт л Полып эзлэгдсэн гэж хэлж болно. Польшууд цусанд умбаж байхад өрнөдийн холбоотнууд нь хуруугаа ч хөдөлгөөгүй. Уг нь Францын 70 дивиз /түүний дотор 3000 танк/ Германы хил дагуу байрлаж байлаа.
Мөн Английн дөрвөн дивиз ч нэмэгдэж ирсэн. Хэрэв энэ үед францчууд Гитлерийн ар нуруугаас дайрсан бол Германд үхлийн цохилт өгөх байлаа. Гэвч тэгсэнгүй, Польшийн хувь заяа шийдэгдлээ. ЗХУ харин Польшийг бүхэлд нь Герман эзлэхээс сэрэмжлэн, улсынхаа хилийг аль болох цаашлуулахыг оролдсон юм. Өрнөдийн холбоотнууд 1940 оны тавдугаар cap хүртэл «ичээндээ» байх хооронд Гитлер армиа Францын хил дээр төвлөрүүлж амжлаа. 1940 оны тавдугаар сарын 10-нд Герман 7,4 мянган зэр зэвсэг, 2,5 мянган танк, 3,6 мянган онгоц, гурван сая цэргийн хүчээр холбоотнууд руу дайрав. Гэтэл холбоотнууд ердөө 14 мянган зэвсэг, 3,4 мянган танк, дөрвөн сая цэрэгтэй, зөвхөн онгоцны тоогоор илүү байсан. Дайн cap гаруй үргэлжилсний эцэст германчууд Парист хөл тавив.
...Ийнхүү Европ бүхэлдээ фашистуудад эзлэгдлээ. Европын бүх нийслэл герман цэргийн төмөр тавтай гутлын дууг сонсоод салганан чичирч байсан үе. Хэрэв Гитлер Наполеоны алдааг давтаж, Орос руу дайраагүй бол дэлхийн хувь заяа өөрөөр эргэх байсан ч байж мэднэ. Учир нь холбоотнууд 1941-1944 онд Хойд Африкт бага сага ажиллагаа явуулан, далай тэнгис, агаарын дайнд илүү анхаарлаа хандуулж байлаа. Иймээс жинхэнэ дайн ЗХУ-д өрнөж, оросууд дайны хамаг хүнд хүчрийг үүрч гарсан юм. Москва, Сталинград, Курскийн тулаан дэлхийн II дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Фашистуудын ихэнхийг /607 дивиз/оросууд устгасан билээ. Дэлхийн II дайнд амиа алдсан 10 герман цэрэг тутмын найм нь Дорнод фронтод алагдсан. Зөвхөн Зөвлөлтийн нийслэл Москвад л олзлогдсон Вермахтын генералууд, цэргүүд толгойгоо унжуулан, нүдээ буруулан салгалж байсныг түүх хэзээ ч мартахгүй. Харин өнөөдөр зарим орон түүхийг санаатай гуйвуулах болжээ. Дэлхийн II дайн дууссаны 65 жилийн ойд зориулсан «Дэлхийн II дайны сургамж ба орчин үе» олон улсын хурал дээр ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүлэгч С.Миронов Японд хандан дэлхийн II дайны түүхийг гуйвуулахаа болихыг уриаллаа. Япончууд Өмнөд Курилийг өөрийн нутаг хэмээн хуульчилж, Оростой маргалдсаар. Энэ нь хэрэв боломж гарвал зэвсгийн хүчээр буцаан авна гэсэн үг.
Мөн Абхаз, Өмнөд Осетийн асуудал зэвсэгт мөргөлдөөн болон хувирч болзошгүй, Украин, Гүрж НАТО-д элсэх нь. Иймээс нөхцөл байдал манай хойд хөршийн хувьд тийм ч таатай бус байна. ОХУ бол ЗХУ биш, түүнд байсан шиг газар нутаг алга, мөн дэлхийн тавцан дээр эзлэх байр суурь болон үйлдвэрлэл, бусад бааз ч суларч, тэр үеийн арми, нэгдмэл нийгэм устсан нь манай бүс нутагт сөрөг үр дагавар авч ирж болзошгүй.