Цагаан Ордонд “Хувцаслах Дэг Жаяг”
2010.06.16

Цагаан Ордонд “Хувцаслах Дэг Жаяг”

Бид та бүхэндээ АНУ-ын Цагаан Ордонд хувцаслах дэг жаягын тухай 2001 онд Жорж Бушийн шинэчлэн баталсан албан ёсны дүрмийг танилцуулж байна. Сонирхолтой зүйл гэвэл эдгээр дүрэм бидний дадаж, мэддэгээс маш өөр байгаа нь Америк бол ардчилал, эрх чөлөөг дээдэлдэг, өндөр хөгжүүлсэн орон гэдэг утгыг илэрхийлж байж болох юм.

Цагаан Ордон
Хэвлэл Мэдээллийн Нарийн Бичгийн Дарга

ЕРӨНХИЙЛӨГЧ: Өдрийн мэнд.

Шинэ зуун эхэлж буй энэ шинэ онд таныг бүрэн шинэчлэн зассан Цагаан Ордонд урьж байгаа нь миний хувьд их хүндэтгэлтэй хэрэг билээ. Эзэн хүний хувьд би таныг өрөө бүхэнд байрлах Америкийн түүх болон соёлыг өгүүлсэн эртний эдлэл, сийлбэр бүхий чимэглэсэн гоёмсог ордондоо залж байна.

Тийм ээ, Цагаан Ордон бол Америкийн урлагын бүтээлийн нэгэн хэсэг мөн. Тиймээс ч энэхүү эрхэм өргөөнд зочилж буй та бүхэн ч үүнд нэн хүндэтгэлтэйгээр хандах нь чухал билээ.

Тэргүүн хатагтай болон би та бүхэнд Цагаан Ордны хувцаслах дэг жаяг буюу хэрхэн албан ёсны уур амьсгалыг бүрдүүлэн, хүйсийн ялгааг тодотгосон шинж бүхий хувцаслах талаар мэдээлэхдээ бахархалтай байна.

Шинэ Цагаан Ордонд “Хувцаслах Дэг Жаяг”-т дөрвөн энгийн дүрэм орсон байгаа. Тэдгээр нь:

  1. Костюм, өмд: Эрэгтэй хүн өмсөнө. Зохилтой өнгө, материал нь: хар хөх ноосон даавуу, тэнгисийн цэргийн цэнхэр ноосон даавуу, хар ногоон ноосон даавуу, хар саарал ноосон даавуу, бор ноосон даавуу /зөвхөн намар/.  Торгон, дурдан, үслэг, муу чанарын хамбан материалаар хийгдсэн хувцастай орохыг зөвшөөрөхгүй.
  1. Даашинз: Эмэгтэй хүн бүр үүнийг өмсөж болно. 28-аас доош насны, хөлөө зохистой буюу “намбатайгаар” авч явж чадах эмэгтэйчүүд өвдөгнөөс дээш хэмжээтэй, богино юбка өмсөж болно. Харин ахимаг насны буюу нас тогтсон эмэгтэйчүүд өвдөгнөөс доош урттай цэцгэн хээтэй эсвэл энгийн даашинз өмсөх ёстой.
  1. Подволка: Подволка өмсөхийг зөвшөөрдөг боловч Цагаан Ордоны эсрэг бус утгатай бичиг бүхий байх хэрэгтэй. Зөвшөөрөгдөх утгатай бичигт: Согтууруулах ундаа, хар тамхи зэрэгтэй холбоотой  буюу  “Чаак Хэстон бол МИНИЙ ерөнхийлөгч,” “Марлборо Хурдны Тэмцээн,” “Өтийг залги” зэрэг байж болно. Зөвшөөрөхгүй утгатай бичигт: Зүүний талыг эсвэл дундыг баримталсан үзэл, сурталчилгаа бүхий “Халимнуудыг авар,” “Нарны Инергийг Одоо” зэрэг уриа, лоозонгууд орно.
  2. Шорт: Шортыг зөвхөн дараах тохиолдолд зөвшөөрдөг: Цаг агаар 35 хэмээс халуун байгаа эсвэл харьцангуй чийгшил 46 хэмээс дээш гарсан бол. Гэвч богино юбка өмсөж болох эмэгтэйчүүдийн адил зөвхөн нүдэнд аятайхан буюу мах нь язраагүй хөлтэй эмэгтэйчүүд л шорт өмсөж болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.