Сургуулийн хамран сургах тойргийг шинэчилжээ
2014.05.01
Сургуулийн хамран сургах тойргийг шинэчилжээ
БШУ-ы сайдын тушаалын дагуу өнгөрсөн жил хамран сургах тойрог тогтоосон юм. Тэгвэл нийслэлийн Боловсролын газрын дарга өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд А/36 дугаар тушаал гаргаж, нийслэлийн төрийн өмчийн дунд сургуулиудын хамран сургах тойргийг шинэчилжээ.
2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдийг бүртгэхдээ сургуулийн удирдлагууд шинэчилсэн тойргийг баримталж байгаа юм. Эцэг, эхчүүд үүнийг мэдээгүйгээс тойрогт нь хамаарахгүй сургуульд бүртгүүлэхээр хүүхдээ дагуулж очин, өөрийн болоод өрөөлийн цагийг үрэх тохиолдол бишгүй гарч байгаа аж.
Тиймээс http://www.edub.edu.mn/ modules/cms/read/article.aspx?id=1804 линкээр нэвтэрч, хамран сургах шинэ тойргийн хуваарийг хараарай.