УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нар “Алтай ятга” төслийн багийг хүлээн авч уулзжээ
Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ийн гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нар “Алтай ятга” төслийн багийг хүлээн авч уулзаж, бүх бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Уулзалтанд Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв, Урлаг судлалын ухааны доктор, профессор Ж.Энэбиш. “Алтай ятга” төслийн менежер Ж.Лувсандорж, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Ардын жүжигчин Б.Зангас, Ховд аймгийн Манхан сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Цэрэнбадам, ажилтан Ч.Ням-Одсор нар оролцсон байна.
Жаргалант хайрхан уулын хадны булшнаас олдсон хөгжмийн олдворыг судлах, дахин нутагшуулах, уламжлалыг сэргээх зорилгоор Монголын хөгжмийн товчооны тэргүүн, “Бөртэ” хамтлагийн ахлагч Алтай ятгыг сэргээн нутагшуулагч Д.Ганпүрэв “Алтай ятга” төслийг амжилттай хэрэгжүүлж буй. Харин энэ хүрээнд “Алтай ятгыг дуурьсгах их ёслол” буюу Монголын гайхамшигт өв соёл Алтай ятгыг удахгүй дэлхий дахинд зарлана.