Г.Баярсайхан гишүүн мод тарина
Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт тус байнгын хорооны гишүүд мод тарих ажилд оролцох юм байна
2014.05.09

Г.Баярсайхан гишүүн мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар батлагдсан Мод тарих үндэсний өдөр энэ долоо хоногийн бямба гарагт тохиож байна. Нийтээрээ мод тарих энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан  Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарина.  

Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы хамт тус байнгын хорооны гишүүд мод тарих ажилд оролцох юм байна. Эрхэм гишүүн жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-г моджуулах аж. Мод, бут, сөөг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилахыг Г.Баярсайхан гишүүн уриалж байгаа юм байна. Мод тарих сонирхолтой иргэн, хүүхэд залуус тус арга хэмжээнд оролцож мод суулгах боломж нээлттэй аж. Мод тарих ажил бямба гарагийн 10:00 цагт эхлэнэ.