Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд ажиллав
Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг орон нутагт ажил хэрэг болгох талаар төв байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг нэг мөр ойлгуулах, ажлаа уялдуулах тухай саналыг Байгаль орчин ногоон хөгжлийн сайдтай Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын дарга С.Пүрэвжав оны өмнөхөн солилцсон байна.
Энэхүү саналыг сайд С.Оюун дэмжин хэрэгжүүлснээр бүх аймгийг хамруулан бүсчлэн хүлээн авч ажил хэрэг болгосноор манай аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд, зарим сумдын Иргэдийн Хурлын дарга, Засаг даргын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг тус яам, түүний харъяа газар хэлтэс, байгууллагуудад ажиллаж, тодорхой асуудлаар санал солилцож, ажлын туршлага, чиглэл, заавар авав.
Хурлын дарга байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэсэн бодлого үйл ажиллагааг манай аймаг өмнөө тавьж хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байгаагаа танд урьд илэрхийлсэн бөгөөд цаашид байгаль хамгаалах, нөхөн сэргээх, орон нутагт ногоон хөгжлийн үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй нутагшуулахад бүхий л талаар хамтран ажиллах түнш байх саналаа дахин нотолж байгаагаа албан бичгээр хүргүүлсэн байна.