Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тамгаа гардан авлаа
2012.08.20

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тамгаа гардан авлаа

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тамгаа гардан авч, ажлаа эхлүүллээ. УИХ-ын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон билээ.

Төгссөн сургууль, мэргэжил:

1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1996 онд Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр

1999 онд Японы Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

2000-2004 онд *Сэтгэшгүй трейд* ХХКомпанид дэд захирал

2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга

2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд

Шагнал:

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2010 онд Алтангадас одон

Гадаад хэл:

 

япон,  англи,  орос

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.