Баянхонгороос хүргэн, бэрээ сонгоорой
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.05.19

Баянхонгороос хүргэн, бэрээ сонгоорой

Эрхэм гишүүн ажлаа өгч буй сайдтай нэг тойргоос буюу, Баянхонгор аймгаас сонгогдсон. Ер нь Х.Баттулгадаа чирэгдээд гараад ирсэн азтай нэгэн хэмээн Д.Ганбатыг ярьдаг юм.

Өөрийг нь УИХ-ын гишүүн болоход том нэмэр үзүүлсэн учраас Х.Баттулгыг өмөөрөхөө үүрэг хэмээн тэр үзсэн бололтой. Байнгын хорооны хурал дээр Х.Баттулгыг ичтэл нь магтсан. Чуулганы хуралдааны үеэр ч үүнийгээ үргэлжлүүлэв. Тэгснээ хадуурч, "УИХ-д олон удаа сонгогдсон хүмүүс дунд Увс, Завхан, Сүхбаатар аймгийнхаа олон байна. Манай Баянхонгороос цөөн байх юм. Баянхонгорынхон чинь ухаантай, хүлээцтэй хүмүүс. Ер нь та нар аж ахуйн нэгждээ баянхонгорынхныг ажилд авч байгаарай. Хүргэн, бэрээ ч манай аймгаас сонго" хэмээн бусаддаа зөвлөв.