Б.Бат-Эрдэнэ гишүүн унадаг дугуйг сонгожээ
Б.Бат-Эрдэнэ гишүүн унаагаа "зогсоолд" тавьж буй нь
2014.05.21

Б.Бат-Эрдэнэ гишүүн унадаг дугуйг сонгожээ

Их хотын замын түгжрэлд бухимддаггүй хүн гэж үгүй биз ээ. Яарсан үед суусан машинаасаа гараад гүйчихмээр үе нийслэлчүүд бидэнд цөөнгүй тохиолддог.

Тэр ч утгаараа замын түгжрэл хэмээх ажлын садаа, цагийн дайснаас болж бухимдаж, стресст орох нь бий. Тиймээс Монголын Залуучуудын холбооноос нийслэл хотын иргэдэд зориулсан дугуйн замтай болъё. Тусгай унадаг дугуйн замын болсноор иргэд дугуй унах нь ихсэнэ. Тэр хирээр замын түгжрэл буурч, иргэдийн эрүүл мэндэд ч тустай төсөл хэмээн санаачлагчид нь танилцуулж байгаа юм. Төслийн хүрээнд өнгөрөгч ням гаригт “Унадаг дугуйн парад” зохиогдож, найман настай багачуудаас наян настай буурай хүртэл оролцсон.

Гэтэл эрхэм гишүүн маань эгэл жирийн та бидэнтэй адилхан унадаг дугуйг сонгосонд талархах сэтгэл төрлөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордоноос унадаг дугуйтай гарч байхтай таарлаа. Төрийн түшээ болсон эрхмүүд ганган чамин, үнэтэй машинаараа Төрийн ордонд морилж, ард түмний амьдрал хэцүү байна хэмээн хэлж ярьж яваа. Гэтэл эрхэм гишүүн маань эгэл жирийн та бидэнтэй адилхан унадаг дугуйг сонгосонд талархах сэтгэл төрлөө. Төрийн түшээ маань “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж буйгаа үйлдлээрээ ч харууллаа. Төрийн түшээддээ үлгэр дууриал болж, их хотын түгжрэлийг арилгах аргыг өөрөөсөө эхэлж байгаа нь энэ бололтой. Эрхэм түшээд минь түүнээс суралцахад буруудахгүй л болов уу.