УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн өдөр тохиож байна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.04.25

УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн өдөр тохиож байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн төрсөн өдөр тохиож байна. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр УИХ-ын дарга, гишүүд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайхныг хүслээ.

Өдгөө 49 нас хүрч байгаа тэрээр Төрийн ордны дэгжин, загварлаг бүсгүйчүүдийн нэг юм.  Улс төрийн хов живнээс хол байдаг эрхэм гишүүн ОХУ-ын Санкт Петербург хотын Улсын Их сургуулийг Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжлээр төгссөн. Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Сургууль төгсөж ирээд Шинжлэх техник мэдээллийн төвийн мэргэжилтэн гэх албанаас ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Харин 2008 онд  нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болж улс төрийн карьераа эхлүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн гэх хүндтэй албанд заларсан юм.