Ч.Улаан: Эдийн засгаас хүн болж оршин тогтнож байгаа үед сална гэж байхгүй
100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн зочноор Сангийн сайд Ч.Улаан оролцлоо.
- Таны нэр?
Минй нэр бол Чүлтэм овогтой Улаан гэдэг хүн байна.
- Таны нас?
Би одоо 1954 оны морь жилтэй хүн.
- Таны цусны бүлэг?
Нэгдүгээр бүлгийн цустай
- Таны биеийн өндөр болон жин чинь хэд вэ?
173.5 метр өндөртэй, 82.5 кг жинтэй.
- Таны гэр бүлийн танилцуулга?
Манай гэр бүлийн хүн маань олон улсын байгууллагад ажилладаг. Гурван хүү, гурван охинтой өнөр өтгөн ам бүл байна.
- Таны шашин, шүтлэг юу вэ?
За би бурхны шашин шүтдэг.
- Хүнд болгонд хэлэх дуртай үг гэж байна шүү. Таны хувьд хэлэх дуртай ямар үг байдаг вэ?
Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэж. Хүүхэд байхаас аав, ээж маань олон удаа хэлж байсан юм. Тэгээд байнгын амны уншлага болоод үлдчихсэн ийм үг байдаг даа.
- Таны сонирхол болон хоббины хувьд?
Залуу байхад спортыг их сонирхож оролддог байлаа. Дээрээс нь электро, радио техник их сонирхдог. Нисэгч болох мөрөөдөлтэй олон жил явсан хүн. Одоо бол үндэсний эрийн гурван наадмын төрөл морь унаж уралдуулах хоббитой.
- Нэлээд шаггүй сайн уяач?
Монгол улсын манлай уяач цолны болзол хангасан.
- Манлай уяач хүнийг шаггүй сайн уяач гэчихжээ. Таны дуртай хоол болон дургүй хоолны хувьд?
Дуртай хоол гэвэл хүүхэд байхаасаа идэж, таашаал авч байсан цуйванд дуртай. Дургүй хоол гэвэл ангийн маханд тааруухан.
- Таны бүр багадаа хүсэж мөрөөдөж байсан ямар мэргэжил байдаг вэ?
10 жилийн сургуульд байхдаа би нисэгч болно гэж мөрөөдөж тавдугаар ангиасаа Монголын пеонерын ордны нисэх загварын дугуйланд хичээллэж, энгийн загвар зохион бүтээж, нисгэж, уралдаан тэмцээнд оролцож явсан. 10 ангиа төгсөж мэргэжил сонгох болоход харамсалтай нь нисэгчийн мэргэжил манай сургуульд ирээгүй. Ингээд хувь заяаны тохиолоор Инженер, эдийн засагч, санхүүч болох замыг сонгосон доо.
- Та согтууруулах ундааг юу гэж боддог вэ?
Хүн төрөлхтний нийтлэг хэрэглэдэг зүйл шиг байгаа юм. Ямар ч үндэстэн хаана ч амьдарч байсан өөртөө таарсан заавал нэг ундаатай байна. Монголчууд гэхэд сүүнээс эсгэсэн сакей буюу монгол архитай, Япончууд цагаан будаанаас эсгэсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ бол хүнийг дагалдаж явдаг байх ёстой юмны нэг нь юм болов уу.
- Гол нь энэ зүйлийг зохистой хэрэглээд сурчихвал болчих юм тэ?
Мэдээж түүнийг хамгийн гол нь зохистой, тэгээд өөртөө ашигтай байдлаар хэрэглэж чадвал болох байх.
- Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?
Өөрийгөө хөндлөнгөөс ямар харах биш. Гэхдээ хүмүүсийн хандаж байгаа хандлагаас харахад эхлээд муухай ааштай, харамч, хахирхан, их зантай хүн шиг харагддаг, жоохон ойртоод таниад нөхөрлөөд ирэхээрээ яахавдээ энгийн л монгол хүн байна гэж хардаг шиг байгаа юм.
- Таны хамгийн дуртай спорт?
Хамгийн дуртай спорт воллейболын спорт байсан. Дараа нь уулын цанаар гулгах дуртай байлаа. Одоо бол үндэсний спорт л байх шив дээ.
- Үндэсний гэхээр ямар спорт байх вэ?
Морь уралдуулах.
- Спорт гэснээс таныг шаггүй сайн сэлдэг гэж сонссон?
Өөрийгөө хөндлөнгөөс ямар харах биш. Гэхдээ хүмүүсийн хандаж байгаа хандлагаас харахад эхлээд муухай ааштай, харамч, хахирхан, их зантай хүн шиг харагддаг, жоохон ойртоод таниад нөхөрлөөд ирэхээрээ яахавдээ энгийн л монгол хүн байна гэж хардаг шиг байгаа юм.
Сайн, муугаар нь хэмжиж дүгнэхэд төвөгтэй. Ер нь бол энэ спортыг сонирхдог, хичээллэдэг. Яахав. Гурван хүний амь аварсан болохоор хүмүүс онцгой гэж боддог байх. Тийм их онцгой тэмцээн, уралдаанд ороод алдар, медалл хүртээд байх хэмжээнд биш.
- Усан спортоор сайн гэсний хажуугаар “Шударга журам” гээд медаллаар шагнагдаж байсан гэж сонссон. Энэ маань гурван хүн уснаас аварсантай холбоотой байх тэ?
Тийм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медаллаар 2010 онд шагнагдсан. Энэ шагналыг хүртсэн төрийн цөөхөн түшээдийн нэг юм билээ.
- Стресс гэж нэг юм байна. Хэрэв та стрессэнд орвол стрессээ яаж тайлдаг вэ?
Ер нь аль болох чөлөөтэй байх эрүүл агаарт явахыг хичээж байна. Одоо бол адуу, мал дээрээ л очно доо.
- Та өөрөө, өөртөө хэзээ хамгийн их таалагддаг вэ?
Зорьсон ажлаа бүтээсний дараа өөрийгөө үнэлдэг.
- Хэрэв цаг хуацааг машин байсан бол та тэр машинд суугаад хэдэн он руу явах вэ?
Оюутан байх үедээ очно.
Тэр үе бол таны хамгийн сайхан дурсамжтай үеүдийн нэг байх?
Ярьдаг шүү дээ. Хорвоотой танилцсан, амьдралын наана, цааныг мэдэж, биеэ дааж сурсан, бие дааж амьдралд хөл тавьсан он жилүүд учраас дурсгалтай. Харамсалтай нь тэр үеэ одоо бодоход илүү сайн ашиглаж болох байж дээ гэж боддог юм.
- Таны гар утасны дэлгэц дээр ямар зураг байдаг вэ?
Миний гар утасны дэлгэц дээр бага охины маань усанд сэлж байгаа зураг бий.
- Таныг яг одоогийнхоо ажил мэргэжлийг соль гэвэл ямар мэргэжлээр солих вэ?
Одоо бол тэтгэвэрт гарах ойртож байна. Тийм учраас чөлөөтэй мэргэжлээр солих байх. Мэдээжийн хэрэг эдийн засаг бол амьдралын ухаан. Эдийн засгаас хүн болж оршин тогтнож байгаа үед сална гэж байхгүй.