Ц.Элбэгдорж: Сансрын багийнхандаа баяр хүргэе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2014.03.23

Ц.Элбэгдорж: Сансрын багийнхандаа баяр хүргэе

Монгол хүн сансарт ниссэний 33 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Уг баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ. 

"Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр. Сансрын багийнхандаа баяр хүргэе. Хүний амьдралыг гайхалтай мөчүүд гэрэлтүүлж байдаг. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгчтэй би уулзах юм гэж зүүдлээ ч үгүй байлаа. Гэтэл саяхан Сочид болсон өвлийн олимпын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр тэр гайхамшигт цор ганц хүнтэй нүүр тулав. Амьд Гагаринтай уулзах мэт. 1963 онд Валентина Трешкова сансарт ниссэн. Одонд ойрхон очсон анхны ээж. Дэлхийн 5 улсын баатар энэ бүсгүй Монголд маань 2 удаа ирж байжээ"