УИХ-ын гишүүн, БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2014.03.06

Байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, ногоон хөгжилтэй уялдсан бодлого баримтлах ёстой

“Чухал яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн БОХХАА-н Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан оролцож байна.  

- Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ямар ажил хийж амжуулав?

Хаврын чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо, аймаг нутагтаа ажиллаж байгаа. Миний хувьд мөн Чингэлтэй дүүргийн иргэдтэйгээ зохих уулзалтыг хийж амьдрал дунд нь ороод явж байна. Манай байнгын хороо Монгол улсын их хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлуудыг чиглэлийнхээ дагуу хэлэлцээд явж байгаа. Жишээлбэл хүнсний тухай хуулийг хэлэлцээд дууссан.

Одоогоор байнгын хороонд газрын тухай багц хууль, ногоон хөгжлийн бодлого, үзэл баримтлал хэлэлцүүлгийн шатанд хэлэлцээд явж байгаа. Байнгын хороо өөрийн чиглэлийн дагуу хөдөө орон нутагт ажиллаж, байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж олон ажлын хэсэг гарч тухайн орон нутагт ажиллаж байна. Хаврын чуулганы хугацаанд байнгын хорооны төлөвлөгөөнд ажлын хэсгийн зохих ажиллаж байгаа хуульдаа ажиллаад гишүүд бас томилолтоор хөдөө орон нутагт очиж хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллаж байгаа.

- Байгаль орчны асуудал өвлийн цагт дарагддаг. Одоо хавар болохоор дахиад л эхэлнэ. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй гэх хоёр том салбар, яам байнгын хороонд хамаарагдаж байна. Үүнийг амжуулна гэдэг хүнд хөдөлмөр гэж ойлгож байна?

(2-р хэсэг)

Манай байнгын хороо 10 гаруй ажлын бүрэлдэхүүнтэй байдаг. Одоо их хурлаас орж ирсэн хуульд бодлогыг тодорхойлж ажилладаг. Нөгөө талаар манай байнгын хороотой нягт хамтран ажилладаг яам бол уул уурхайн яам, байгаль орчин ногоон хөгжлийн яам, үйлдвэр хөдөө аж ахуйн яам байдаг. Тэгэхээр хөдөө аж ахуйн чиглэлд асуудал их байгаа. Монголын төрөөс онцгой анхаарч ажиллах салбар. Төрөөс атрын 1, 2, 3-р аяныг зохион байгуулсан.

Мөн хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, малчдыг бодлогоор дэмжих зорилготой “Монгол мал” хөтөлбөр гэх мэт чухал бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Байгаль хамгаалах салбарт монгол улс уул уурхайн орон. Тиймээс уул уурхайн салбар эдийн засгийн чухал салбар байгаа. Эдийн засгаа уул уурхайгаар хөгжүүлэх явцад байгаль орчны асуудал үнэхээр хурцаар тавигдана.

Бид байгаль орчноо сүйтгэхгүй байх тал дээр ямар хэлбэрээр, яаж ажиллах чухал асуудал болж байгаа энэ утгаараа ногоон хөгжлийн бодлогыг УИХ-д өргөн барьсан үүнийг манай байнгын хороо хэлэлцээд явж байгаа. Хамгийн гол асуудал бол байгаль орчинд ээлтэй технологи ашиглан, ногоон хөгжилтэй уялдан явах бодлогыг баримтлах ёстой гэдгийг хэлмээр байна.

(3-р хэсэг)

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ...