Хөдөлмөрийн сайдын ерөөлтэй тоо
Монголчууд есийн тооны билэгдлийг эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Есөн хөлт цагаан туг, есөн эрдэнэ, есөн нүхтэй цацал гээд л есийн тоо орсон зүйл их.
Түүний адил Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ч гэсэн есийн тоог ихэд билэгшээдэг бололтой.
Тэрбээр Завхан аймгийн Засаг дарга байхдаа өнгөрөгч 2011 оны зун “Завханы өдрүүд”-ийн хүрээнд 999 морин хуурч авч ирээд нийслэлд тоглуулж байсан удаатай. Тэр нь ч нийслэлчүүдэд ихэд таалагдсан.
Харин есийн тоонд сүсэлдэг сайд энэ удаад Завхан аймагтаа багачуудыг шатрын спортоор хичээллүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн аж. Мэдээж энэ ажлынх нь хүрээнд 9999 хүүхэд шатар нүүх аж.
Ямартай ч сайдын билэгшээдэг есийн тоо завханчуудад соёлын үрийг тарих нь. Ингэснээр Я.Санжмятав сайдын ачаар Завхан аймаг 1000 давсан морин хуурч, шатарчинтай болох бололтой.