“Хайнань” аралд амрах азтан Ховд аймгийн Булган сумаас тодорлоо
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт анх 2008 онд нутгийн түмнийхээ итгэлийг хүлээн төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа хойш жил бүрийн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, ажлын товч тайлан бүхий хуанлийг аймгийнхаа өрх бүрийн тоогоор илгээдэг уламжлалтай ажээ.
Өнгөрсөн жил хуанлигаа зурагт комикс байдлаар бэлтгэсэний зэрэгцээ, хуанли бүрийг азийн сугалаатай болгож, эдгээрээс 1 азтанг шалгаруулан Хайнань аралд амраах, 8 азтанг цахилгаан бараагаар урамшуулах, 99 идэвхитэй сонгогч шалгаруулахаар болсон билээ.
Азтангууд тодорч шагналаа гардан авлаа. Супер азтан буюу Хайнань аралд амрах эрхийн бичгийн эзнээр Ховд аймгийн Булган сумын иргэн Ш.Цэрэнхүү тодорсон бол 32 инчийн телевизорын эзнээр Дуут сумын Д.Төмөрчулуун, Дарви сумын Н.Хүрэл-Эрдэнэ, угаалгын машины эзнээр Дуут сумын Ц.Хишигбуян, Чандмань сумын Б.Батнасан, Чандмань сумын Б.Хатанбаатар, тоос сорогчийн эзнээр Ховд сумын Т.Буржеиай, Дарви сумын Л.Ганбаатар, Манхан сумын Б.Хөөдөө нар тодорч УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос шагналаа гардан авлаа.