Р.Бурмаа хууль судалж, С.Ганбаатар иргэдийг сонсов
Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд багагүй ажил амжуулж явна.
2014.02.21

Р.Бурмаа хууль судалж, С.Ганбаатар иргэдийг сонсов

Намрын чуулганы завсарлагаагаар гишүүд багагүй ажил амжуулж явна.

Р.Бурмаа гишүүн Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийгээд завгүй. Харин С.Ганбаатар, Ж.Батзандан нарын хувьд гудамжаар алхаж, иргэдтэй энгийн яриа өрнүүлэх зуур юу хүсч байгаа болон төр, засгийн ажилд ямар дүн тавьж буй талаар судалгаа хийж байгаа гэнэ.

Б.Бат-Эрдэнэ, М.Зоригт нар тойргийнхоо шүлхий гарсан бүс нутагт ажилласан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймагт ажиллаж ирэнгүүтээ нийслэл дэх Баянхонгор аймгийн иргэдийн “Хонгор нутаг” сар шинийн золголтод оролцжээ.