УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.03.04
О.Баасанхүү гишүүн Төрийн ордныг сахиж байна
УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүдийн хувьд тал, тал тийшээ таран Төрийн ордон эзгүйрээд байгаа.
Зарим нэг нь тойрогтоо ажиллаж байгаа бол ихэнх нь гадаадад томилолттой яваа нь ч нууц биш.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү чуулган завсарласнаас хойш өглөө бүр цагаа бүртгүүлж, саарал ордондоо сууж байгаа гэнэ шүү. Түүний хувьд “Чуулган завсарласан ч төрийн ажил үргэлжилж байгаа.
Тиймээс өглөө бүр ажилдаа ирэх нь миний үүрэг. Яагаад гэвэл, би цалин авдаг” гэдэг зарчмыг хатуу барьдаг. Тэгвэл энэ өдрүүдэд О.Баасанхүү гишүүн ганцаараа шахуу л Төрийн ордныг сахиж байгаа гэнэ билээ.