Монгол Улсаа Япон шиг хөгжүүлэх мөрөөдөлтэй сайд 41 нас хүрлээ
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр
2014.02.26

Монгол Улсаа Япон шиг хөгжүүлэх мөрөөдөлтэй сайд 41 нас хүрлээ

Увс аймгийн Улаангом сумын унаган хүү, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 41 нас хүрч байна.

Засгийн газрын хамгийн залуу сайдыг Япон школтой цөөхөн гишүүдийн нэг гэх нь бий. Тэрбээр Японы Сэндай коллежи Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Мөн тэрбээр анх улс төрд орохдоо би Монгол улсыг Япон шиг хөгжилтэй болгоно хэмээн ам алдаж байв. Тиймээс ч эрхэм сайд Японы боловсролын системыг монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэх. Энэ нь мэдээж Монгол Улсаа Япон шиг хөгжүүлэх төлөвлөгөөгөөнийх нь эхлэл байж болох юм.

Гэхдээ тэрбээр 20 жилийн дараа Монгол Япон шиг болох боломжтой гэж ярих юм билээ. Тэгэхээр түүнийг улстөрд орсон цагаас нь эхлэн тооцох юм бол 20 жил талдаа орчихсон яваа юм.