Д.Тэрбишдагва: Дарамталж, дарамтлуулахаар харьцаа бидний дунд байхгүй
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.03.03

Д.Тэрбишдагва: Дарамталж, дарамтлуулахаар харьцаа бидний дунд байхгүй

МАХН-д МАН-ын нэр бүхий гишүүд болон урлаг, спортын алдартнууд элсч байгаа талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүрсэн билээ.

Тэр дундаа Гавьяат  тамирчин С.Батцэцэгийг МАХН-д элссэн гэх мэдээлэл гарсан ч тамирчин өөрөө тэр мэдээллийг үгүйсгэж, санамсаргүй байдлаар үнэмлэх гардуулсан хэмээн мэдэгдсэн юм.

Тэр ч бүү хэл С.Батцэцэгийг МАХН-д орсон гэж мэдээд, Д.Дагвадорж аварга Шадар сайд Д.Тэрбишдагва руу утасдаж, дарамталсан гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар Шадар сайдаас тодрууллаа.

-Асашёорюү Д.Дагвадорж таныг утсаар дарамталсан гэдэг мэдээлэл гараад байна. Энэ үнэн үү?

-Монгол Улсын Шадар сайд хүнд дарамтлуулдаг албан тушаал ч биш, би хүнд дарамтлуулах ч үгүй. Тийм учраас ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Хэрвээ дарамт, шахалт байвал цагдаа сэргийлэхээр л явна шүү дээ.

Тийм мэдээлэл хэвлэлээр гарч буйг үгүйсгэж байна. Дарамт үзүүлдэг ёс суртахуунгүй зан гаргах юм бол хариуцлага хүлээлгэнэ. Би хэн нэгэнд дарамтлуулдаг хүн ч биш, бидний хоооронд хэн нэгнийгээ дарамтлах харьцаа байхгүй.